Үнэтэй мэдээ

Зүүн хараагийн шоронд хар ёгорын вант улс нуран унахад хянагчид ялтан болон үлджээ

2026.08.05 315 үзэлт
Зүүн хараагийн шоронд хар ёгорын вант улс нуран унахад хянагчид ялтан болон үлджээ
Чонын анчид, чонондоо бариулдгийн адилаар хянагчид манасан шорнодоо ялтан болох нь бий.
Зүүн хараагийн шоронд хар ёгорын вант улс нуран унахад хянагчид ялтан болон үлджээ.

1982 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Зүүн хараагийн шоронг чанга дэглэмтэй хорих болж, анхны хоригдлуудыг Майнтын чангаас авчирсан билээ.
Анх Зүүн хараагийн шоронг 1937 онд лам нарын хураагдсан хөрөнгөөр байгуулж, хоригдлуудыг мод бэлтгэх ажлаар хангаж байсан түүхтэй.

Майнтын хорих ангиас 3-аас дээш жилтэй хүнд гарууд ачигдан ирсэн бөгөөд Шар Ажаа хочит Хошууч Дэмбэрэл Хараагийн шоронгийн харуул хамгаалалт, эрхэлсэн орлогчоор ажиллаж байлаа.

Мянга гаруй хоригдол цуглаж, Гөлөөн Цэрэндондог, Данигаан Дэмбэрэл, Банзрагчийн Чинбат, Гоох Даваасүрэн, Цэвэлийн Уанжигжамба, Шолог Сандаг, Өндөгөөгийн Хүрэлээ, Сохор Оньон, Цэрэнчимэд, Орос толгой Чойлжолсүрэн, Батцагаан Төмөрбаатар, 100 мянгатын Күүс Цогоо, Грүүп Болдоо, Кодоогийн Энхбаяр, Энхбат, 220-ын Бямбарай, Чулууны Одхүү, Ардын багш Лхагвасүрэн, Баастай Хар Лхагва, 40 мянгатын Мангаа, Мангарын Ариунболд, Дарханы Салаа толгойт Цогтсайхан, Алдартай Шэвээг хочит Буян-Дэлгэр, Хазгар Юндон, Шарвын Борхүү, Коб Энхтүвшин, Улаанбаатар хотын дарга Итгэл, Мангааш, Дарханы Хорвоо Өлзийбаатар, Төмөр замын Шар Энхбат, Гахай Өлзийхишиг, Бадмын Чулуунбаатар, 100 мянгатын Тонтог Батболд, Тува Алтандуулга, Увсын Хар тулаг гээд халаалтайгаар алдартай Улаан байшингийн болоод нэн шинэ үеийн гэгдэх 1950-2000 оны хулгайч нар Зүүн хараагийн босгоор алхаад гарсан түүхтэй.

Эдгээр нөхдөд Зүүн хараагийн чанга хэмээх шоронгийн түүхийг бүтээсэн билээ.

1982 онд генерал Содном өөрийн биеэр шинээр байгуулагдсан чангын шоронтой танилцаж:
— Хоригдлуудаа, эх дэлхий, хайртай нам төрөө бодож сайн ажиллаарай. Ажлын хоногт гар татахгүй. Монгол улсад соц нийгмийн бүтээн байгуулахад та бүхний гар бие оролцоо их хэрэгтэй. Хамгийн гол нь төлөвлөгөөгөө нормоо давуулан биелүүлцгээе хэмээн сүржин уриалснаа нь хорихын ажилтны хүнд яргалах сэдлийг өгсөн юм даа.

Гурван ээлжээр бидүү цан уур савсуулан мод хүрэгдэх, буулгахад заглах, банзлах ажил хийлгэдэг байлаа.
Дөнгөж 8 дугаар анги төгссөн Зүүн хараагийн хүүхдүүдээр хянагч хийлгэж, төрийн нэрээр хүн яргалуулах их аян явагдаж эхэлсэн нь энэ.
Тэдгээрийн нэг бол Эхогийн Гамбаа хэмээх залуу харуулын баг дарга боллоо.

Эхогийн Гамбаа өөрийн багийг "Доргио ээлж" хэмээн нэрийдэн, засаг төрөөс тавьж өгсөн сумман хар хэмээх тороосон голтой бороохойгоор эрхэндээ байгаа хоригдлуудыг балбаж эхэлсэн цуст түүх эндээс эхтэй юм.

Ялтнууд ажилд гарахдаа ордог хаалган дээр Эхогийн Гамбаа тэргүүтэй хуягууд Германы хорихын Гестапогийн яргачид шиг эгнэн зогсдог байлаа.
Хулгайч бүхний яс хавталцаж, харц буулган чичрэх. Тэр үеийн хулгайч нар зовлон дарахад итгэл хазайвал жаргал үзэхгүй, сэтгэл хөрнө гэсэн мөр шүлэг гар дээрээ шивнэ.

Яргачин хуягууд үсэг бүрийн тоогоор бороохойдно. Зөрчил гаргасан хулгайч болгон жижүүрийн байр руу явж байхдаа олон хянагч байхгүй байгаасай гэж залбирна.
Жижүүрийн өрөөнд байгаа хянагч бүр тав бороохойдно. Бүр цэцэрлэгийн хүүхэд чихэр булаалдаж байгаа юм шиг хүнд цохилтоор цохих гэж булаалдан зүтгэдэг байлаа.

Ийм нэг яргачин сэтгэхүйтэй хянагчид нэгнийхээ хэр сайн хүчтэй ороолох вэ гэж мөрийцнө.
Хүний арьс өмөрч, цус шүүрэхийг хараад ихэд хөгжин маяглацгаана.
Мөн хоригдлуудыг удаан хугацаагаар хөл дээр нь нохой суултаар суулгана.
Хөл дээр удаан сууж байгаад чилж мэдээгүй болоод унахад дахиад л бороохойдно.
Олон цагаар зугаалга нэрийн дор гүйлгэх, дуулуулах гээд есөн ши

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

₮2,500