Үнэтэй мэдээ

Татварын албаны даргын гэр бүлийг хүйс тэмтэрсэн хэрэг

2026.08.18 1,196 үзэлт
Татварын албаны даргын гэр бүлийг хүйс тэмтэрсэн хэрэг
Татварын албаны даргын гэр бүлийг хүйс тэмтэрсэн харамсалтай хэрэг
нэг эмэгтэй цагдаагийн газар руу дуудлага хийж, маш тийм паникт орсон байдалтай яриад, бараг хашхирах нь холгүй гэрийн хаягийг хэлээд, "Нэг гэр бүлийн гишүүд бүгд нас барчихжээ" гэж ярихыг цагдаа нар сонссон байгаа. Ингээд Хэжоу хотын 4 ам бүлтэй айлын гишүүд бүгд гэртээ алуулан нас барсан байдалтай байхыг удалгүй цагдаа нар олж харсан.

Гэрийн эзнийг Жоу Зишяон гэдэг, 44 настай, Хэжоу хотын Татварын албаны даргаар ажилладаг байсан хүн юм байна. Түүний эхнэрийг Лин Шяоюнь гэдэг, хувиараа бизнес эрхэлдэг эмэгтэй байсан. Жоу Шүэ гээд охин нь 16 настай, ахлах сургуулийн сурагч. Бага хүү нь Жоу Жүпин гэдэг, 15 настай, дунд ангийн сурагч байсан.

Тэд 7 давхар энгийн орон сууцны барилгын 4 давхарт амьдардаг, энгийн аз жаргалтай гэр бүл байсан. Гэрийнх нь том өрөө маш зай ихтэй, мөн 3 унтлагын өрөөтэй. Мастер унтлагын өрөөнд эхнэр, нөхөр хоёр маш харамсалтайгаар, маш хэрцгийгээр алуулсан байдалтай. Харин нөгөө хоёр жижиг унтлагын өрөөнүүдэд хоёр хүүхэд нь цусанд хутгалдсан байдалтай байсан.

Гэрийг шууд битүүмжлэн, хэргийн газар болгон өөрчилсөн. Тэднийг алсан байдал нь үнэхээр харгис, дэндүү харгис байсан гэж хожим цагдаагийн газраас ярьсан байдаг. Алуурчин тэднийг алахдаа бүгдийг нь толгой тус газар руу гол цохилтуудаа хийж, хоёр төрлийн багаж шиг зүйлээр хүчтэй цохисны улмаас бүгд тэр дороо нас барсан гэсэн анхны дүгнэлт гарсан. Хоёр төрлийн багаж хэрэгсэл шиг зүйлийг нэг хүн барьж очоод цохиж алах нь бараг байх боломжгүй хувилбар гэж бодсон учраас энэхүү харгис гэмт хэргийг 2-оос дээш хүн үйлджээ гэж дүгнэсэн.

Хэргийн газарт ажилласан мөрдөн байцаагчдын хэлснээр, энэхүү гэмт хэрэг хулгайн сэдэлтэй биш, үнэтэй цайтай зүйлсээс нь авч явсан шинжгүй, шүүгээнд нь их хэмжээний бэлэн мөнгө, мөн гэрийн эзэгтэйн үнэт эдлэлүүд нь гарч ирсэн учраас хулгай хийх сэдэлтээр ороод хүний амь бүрэлгэсэн байж болзошгүй гэх зүйлсийг эрс няцааж байсан. Үүнээс гадна гэмт хэрэгтэн Жоу гэр бүлийнхнийг хөнөөчхөөд хэргийн газрыг цэвэрлэх гэж үзсэн нь нотлогдсон. Ер нь ямар нэг хэрэг үйлдсэн хүн алчхаад шууд хэргийн газраас оргон зайлах талаар боддог бол алуурчин анхаарал болгоомжтой байж гэрийг нь цэвэрлээд гарсан гэдэг нь маш сонин санагдаж

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

₮2,500