Үнэтэй мэдээ
МАЛДАА ГАРААД ОР МӨРГҮЙ АЛГА БОЛСОН ЭРД ЮУ ТОХИОЛДСОН БЭ? Тэр олон жилийн өмнө амь зулбан хил давж иржээ...
2026.08.19
645 үзэлт
1971 оны хоёрдугаар сар. Дорнодын хилийн 31 дүгээр отрядын 6 дугаар заставын орчимд хожим олон жилийн дараа ч хилчдийн дунд яригдсаар үлдэх нэгэн явдал болжээ. Тэр застав улсын хилээс ердөө дөрөв орчим километрийн зайд, Хэрлэн голын хөвөөнд байрладаг байв. Цагаан сарын шинийн дөрөвний өглөө голын бургаснаас гэнэт буун дуу тасхийж, төд удалгүй хээр морь унасан нэгэн эр заставын зүг хар хурдаараа давхин орж ирсэн гэдэг.
Хилчид учрыг нь ч олж амжаагүй байтал өнөөх морьтон шууд застав дээр хүрээд ирэв. Улсын хил хууль бусаар нэвтэрсэн тул цэргүүд түүнийг тэр дор нь саатуулж, журам ёсоор анхны байцаалтаа авч эхэлжээ. Өөрөө зугтан ирсэн шинжтэй ч хаанаас, ямар зорилгоор хил давсныг тогтоох ёстой байлаа. Тэр эр өөрийгөө Дамдинсүрэн, хорин найман настай Өвөрмонгол хүн хэмээн танилцуулжээ.
Дамдинсүрэнгийн ярьснаар түүний гэр бүл хилийн цаана нутагладаг бөгөөд өөрөө “Туяа” нэгдлийн харьяат байжээ. Монгол руу ирсэн шалтгаанаа тэр ганцхан өгүүлбэрээр “Амьд үлдэхийн тулд зугтаж ирлээ” хэмээн тайлбарласан байна. Харин амьдралынхаа өмнөх арван жилийг хүүрнэхэд түүний яагаад ийм шийдвэр гаргасан нь аажмаар тодорхой болжээ.
Арван жилийн өмнө Дамдинсүрэн дөнгөж арван найман настай залуу байв. Хошууны наадамд барилдаж түрүүлэн, “Цагаан заан” хэмээх цол хүртэж явсан бяртай бөх байжээ. Гэвч ид залуу насандаа ам алдсан хэдэн үг нь гай болж, түүнийг “Маогийн эсрэг үзэлтэн” хэмээн буруутгасан байна. Ингээд баривчлагдаж, арван жилийн хорих ял сонсжээ.
Тэр арван жилийн ялаас есөн жилийг нь шоронд биеэр эдэлсэн аж. Суллагдаад гэрийн бараа харахаар ирэхэд хамгийн түрүүнд сонссон мэдээ нь ээжийнх нь үхэл байв. Хүүгээ шоронгоос гарахыг хүлээж чадалгүй эх нь хорвоог орхижээ. Харин гэрт нь жар гаруй насны, нэг хөл нь татанги болж доголсон эцэг болон төрсөн ах нь үлдсэн байлаа.
Шоронгоос гарсан ч Дамдинсүрэнд эцэг, ах хоёртойгоо нэг гэрт амьдрах боломж олдсонгүй. Амьдралаа шинээр эхлэхээс өөр замгүй болсон тэрээр өөрөөсөө арван насаар дүү бүсгүйтэй гэр бүл болжээ. Удалгүй тэд охинтой болж, хил давах үед нь бяцхан охин нь дөнгөж хоёр сартай байсан гэдэг. Есөн жил шоронд суусан хүний хувьд энэ хэдхэн сар л жинхэнэ айл гэрийн амьдралыг мэдэрсэн богинохон хугацаа байв.
Гэтэл нэг орой нутгаар дахин их баривчилгаа явуулах гэж байгаа тухай нууц сураг түүнд хүрчээ. Энэ удаа өөрөө баригдвал өмнөх шигээ шоронгоос эргэж гарах эсэх нь эргэлзээтэй байлаа. Тиймээс залуухан эхнэр, хоёрхон сартай охиноо орхиод амь зулбан гарахаас өөр аргагүй болсон аж. Тэр хилчдэд “Хань, охин хоёроо орхиод гарахыг хүсээгүй. Гэхдээ үлдвэл баригдана гэдгээ мэдсэн” хэмээн учирлажээ.
Дамдинсүрэнгийн төрсөн ах “Туяа” нэгдэлд нарийн бичгийн даргын ажилтай хүн байв. Их баривчилгаанд хамруулах хүмүүсийн нууц жагсаалт гарсныг ах нь ямар нэгэн байдлаар мэдэж, дүүгийнхээ нэр дөрөвдүгээрт бичигдсэнийг олж харжээ. Цаг алдах эрхгүй болсон ах нь итгэж болох хүнээр Дамдинсүрэнг хил хүргүүлэх арга зохицуулсан байна. Ийнхүү баривчилгаа эхлэхээс урьтаж Монголын хил рүү зугтаах боломж түүнд гарчээ.
Тэр шинийн гуравныг хүртэл айл хэсэж, мөрөө буруулан явсаар Монголын хилээс холгүй нэгэн хот айлд хоногложээ. Маргааш өглөө нь морио услах нэрээр Хэрлэн голын зүг аажуухан дөхсөн байна. Ойр хавьд Хятадын хилчид үзэгдэхгүйг мэдмэгцээ хээр мориныхоо амыг тавьж, Монголын зүг байдаг хурдаар нь давхижээ. Амьдрал, үхлийн хоорондох хэдхэн километр түүнд тэр үед хэмжээлшгүй хол санагдсан биз.
Гэвч морин туурайн төвөргөө…

Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
₮2,500