Үнэтэй мэдээ

Эхнэр 6 хүүхдээ Залуухан нууц амрагаар сольсон эрийн үйл үр...

2026.08.18 1,034 үзэлт
Эхнэр 6 хүүхдээ Залуухан нууц амрагаар сольсон эрийн үйл үр...
Лин Жоусиан багаасаа л өөрийгөө маш азтай, жаргалтай хүүхэд гэж боддог байв. Ер нь ихэнх хүүхэд тэгж боддог байж магадгүй ч Лин үнэхээр онцгой амьдралтай нэгэн байлаа.

Түүний ээжийнх нь аав буюу өвөө Го Могуй нь Тайдун хошууны хамгийн баян хүн байв. Ээж Фүмэй нь бүхий л амьдралынхаа туршид эрх танхил өссөн бөгөөд сайн эцгийнхээ буянаар бүхнээс хамгаалагдаж, дутагдаж гачигдах зүйлгүй амьдардаг байжээ.

Харин Лингийн аавын гарал үүсэл тэс өөр байв. Тухайн 1970–1980-аад оны үед гэрлэлтийг ихэвчлэн нийгмийн статусыг нь харгалзан үзэж зохицуулдаг байсан бөгөөд гэр бүлийн ахуй амьдрал, хөрөнгө чинээний хувьд харилцан адил байх ёстой гэсэн үзэл сурталтай байжээ. Гэвч Лингийн ээж Фүмэй уламжлалыг зөрчиж, өөрөө баян айлын охин мөртөө ядуу гаралтай залууд дурлан, хожмоо гэр бүл болцгоосон юм.

Тэрхүү дурласан залууг Дашин гэдэг байв. Дашин жолооны багш хийдэг, чадваргүй нэгэн биш ч залуу насандаа хөрөнгө мөнгөний боломжгүй хүн байжээ. Баян айлын охинтой гэр бүл болсных нь дараа хадам ааваас нь санхүүгийн тусламж авснаар Дашин өөрийн бизнесийн авьяасаа ашиглан хуучин ажлаа хаяж, шууд л бизнес эрхлэх замаар замнаж эхлэв. Хэдхэн жилийн дотор Тайбэй хотод тээврийн компани байгуулж, нүүлгэлтийн үйлчилгээний сүлжээ болон аялал жуулчлалын автобусны компанийг худалдан авч, амжилттай бизнесмен болон хувирчээ.

Дашин, Фүмэй хоёр үнэхээр хайр дурлалдаа умбасан хосууд шиг харагддаг байв. Тэд нийт зургаан хүүхэдтэй болсны хамгийн том нь Лин Жоусиан байсан тул тэрээр үнэхээр аз жаргалтай, өнөр өтгөн гэр бүлд өсөж, амьдрал нь төгс юм шиг санагддаг байжээ.Гэвч энэ бүх аз жаргалын цаана нэгэн бараан сүүдэр чимээгүй ойртсоор байсныг хэн ч тааварласангүй.

Гэвч хүн бүрийн амьдрал харагддаг шигээ төгс байдаггүй. Тэдний амьдралын эмзэг асуудал нь ээж Фүмэйгийн нүдний хараа байв. Ээж Фүмэй нь бага байхдаа дүүжин дээрээс унаснаас болж тархинд нь цус алдан, судасны бөөгнөрөл нь харааны мэдрэлийг нь дарах болжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам хараа нь улам бүр муудсаар, Линг дунд ангид байх үед ээж нь бараг бүрэн хараагүй болж, хүүхдүүдээ асарч хүмүүжүүлэхийн тулд гэртээ суухаас өөр аргагүй болов.

Энэ үеэс гэр бүлийн бүх бизнес, хамтдаа босгосон зүйлс аав Дашин гэгч хүний мөрөн дээр иржээ. Олон бизнес зэрэг эрхэлж байсан болохоор тэрээр гэрийн бараа хардаггүй, сүүлдээ бүр гэртээ ирэхээ ч больсон байна.

Тэгж байтал гэрт нь Ли Юэгуй гэдэг нэртэй залуухан эмэгтэй хүрээд иржээ. Энэ эмэгтэйг гэрийн ажилд туслахаар аав Дашин хөлсөлсөн гэж тайлбарласан бөгөөд хүүхдүүдийн өдөр тутмын амьдрал болон ээжид нь тусална гэж ойлгуулжээ.

Юэгуй залуу хүн тул гэр орны ажлыг хурдан шаламгай хийж, ээж Фүмэйг "Дажиэ" буюу эгчээ гэж дууддаг, нүүр дүүрэн инээмсэглэсэн эмэгтэй байв. Гэвч энэ бүхнийг том хүү Лин огт өөр нүдээр харж байв. Юэгуй гэх эмэгтэй гэрийн үйлчлэгч биш, харин аавынх нь нууц амраг гэдгийг тэрээр түүнгүйгээр ойлгосон байлаа.

Үнэндээ нөхөр нь шалгалтаар явж байхдаа жуулчны компанид ажилладаг 18 настай уг залуухан эмэгтэйг олж харан, шууд л компанийнхаа санхүүгийн албанд томилсон байжээ. Удалгүй тэдний харилцаа гүнзгийрч, нөхөр нь нууц амрагаа гэртээ авчран хамт амьдрах шийдвэр гаргасан юм. Эхнэр нь хараагүй ч нөхрийнхөө энэ үйлдлийг сайн ойлгож байв. Гэвч тэрээр гэр бүлийнхээ тайван байдлыг алдагдуулахгүйн тулд чимээгүй тэвчиж, нэг дээвэр дор нөхрийнхөө нууц амрагтай хамт амьдрахыг зөвшөөрчээ.

Энэ байдлыг тэвчиж чадаагүй том хүү Лин аавтайгаа ширүүн маргаан үүсгэв. Аав нь түүний сургалтын төлбөрийг төлөхөө зогсооно гэж сүрдүүлсэн ч том хүү Лин: "Миний сургалтын төлбөрийг төлөхөө зогсоож болно. Би өөрөө энэ гэрээс явна, намайг үнэлэх өөр газар руу би явна" гэж хэлээд сургуулиасаа бүрмөсөн гарч, Тайбэй хотын Дихуа гудамжинд цагаан сарын бараа зардаг болов.

Азаар ахлах ангийнх нь багш сурагчдадаа санаа тавьдаг хүн байсан тул Лин дээр хэд хэдэн удаа очиж, буцаж гэртээ харихыг нь ятгаснаар тэрээр гэртээ эргэн иржээ. Гэвч гэртээ ирэхэд нь бүх зүйл орвонгоороо эргэсэн байв. Нэгэн цагт халуун дулаан уур амьсгалтай байсан гэр нь хүйтэн хөндий, хоосон өрөөнүүд болон хувирсан байлаа.

Дашиний бизнес аль хэдийн хүнд нөхцөлд орсон байсан ч тэрээр гэр бүлийнхэндээ энэ талаар огт хэлээгүй байжээ. Тэрээр өндөр хүүтэй зээлдэгчдээс их хэмжээний мөнгө зээлж, нөгөөдүүл нь гэрт нь ирж мөнгөө нэхэхээс ч өмнө гэр бүлийнхээ бүх хуримтлалыг хоослоод, нууц амраг Юэгуйгаа дагуулан Тайдун хот руу оргон зайлсан байв. Ээж нь хараагүй, дүү нар нь идэх хоолгүй шахуу үлдсэн бөгөөд өрөөсөн хүмүүс гэрт нь ирж, үнэ хүрэх бүх зүйлийг нь авч замаа хөөжээ. Гэр бүл нь жинхэнэ утгаараа дампуурсан юм.

Том хүү болон түүний охин дүү нар сургуулиасаа гарч, олон жил тасралтгүй ажилласны хүчинд аавынхаа тавьсан өөр зээлийг арай гэж дарж, амьдралаа аваад тогтвортой болгож авчээ. Гэтэл яг энэ үед оргон зайлсан нөхөр буцаж ирэн, эхнэрийнхээ өмнө өвдөг сөхрөн уучлал гуйв. Хүүхдүүдээ эцэгтэй нь байлгахыг хүссэн эхнэр түүнд дахин нэг боломж олгожээ.

Гэтэл бүх зүйл арай нэг хэвийн голдиролдоо орж байх үед аав нь буцаад хүрээд ирэв. Тэрээр хуучин эхнэр Фүмэйгийн өмнө өвдөг сөхрөн уучлал гуйж, өөрийгөө бүрэн өөрчлөгдсөн хэмээн амлаж, гэр бүлдээ эргэж ирэхийг хүсэж байгаагаа илэрхийлжээ. Ээж Фүмэй нь үр хүүхдээ эцэгтэйгээ элэг бүрэн өсөөсэй гэсэндээ түүнд дахин боломж олгохоор шийдэв.

Гэтэл Нүүр өгөхөөр бөгс өгнө гэгчээр Дашин эхнэр Фүмэйд нэгэн хүсэлт тавьсан нь түүнийг Тайдун руу хамт явж, баян ааваас нь мөнгө асуугаад өгөөч гэх хүсэлт байв. Фүмэй дахин зөвшөөрч, 1984 оны 12 дугаар сард Дашинтай хамт машинаар Тайдун хот руу явжээ. Хүүхдүүд нь ээжийгээ дахин хэзээ ч харахгүй гэдгээ тэр үед мэдээгүй юм.

Ээж нь явсан цагаасаа хойш захиагаар ч, утсаар ч холбогдоогүй бөгөөд 12 сарын сүүлээр хүүхдүүд аав руугаа залгаж, ээжийнх нь төрсөн өдөр болохоос өмнө гэртээ эргэж ирэхийг хүсэж байгааг хэлье гэж ярилцсан боловч аав нь сураггүй алга болсон байв.

12 сарын 21-ний өдөр том хүү Лин өвөөгөөсөө: "Ээж чинь нас барчихлаа, шууд нааш ир" гэсэн дуудлага хүлээн авчээ. Бүгд маш их шоконд орсон бөгөөд нөхцөл байдал том хүү Лингийн хувьд маш сэжигтэй санагдаж байв.

Ээж Фүмэйгийн аав баян хүн байсан тул Дашин мөнгө гуйлгах гэж эхнэрээ авчирсан ч Фүмэй ааваасаа нэг ч зоос гуйхгүй гэж хатуу шийдсэн байжээ. Учир нь гэвэл нөхөр нь нууц амраг болох Юэгуйгээс салаагүйг Фүмэй олж мэдсэн тул аавдаа дахин ачаалал болохгүй гэж үзэж, ааваасаа мөнгө гуйхаас татгазлсан байна.

Тэнд байхдаа нэг өдөр нөхрийг гарч авсан хойгуур эхнэр ганцаараа усанд орохоор оржээ. Энэ мөчийг нууц амраг ашиглан, буцалсан халуун ус ванн руу асгаж, эхнэрийг хүнд төлөөлсөн байна. Түлэгдэлтийн улмаас цусны халдвар, бөөрний дутагдалд орж эхнэр амьсгал хураажээ.

Нууц амрагийн мэдүүлснээр эхнэр өөрөө ванн руу орсон, хараагүй тул санамсаргүй халуун ус руу орж, хальтирч унаад түлэгдсэн гэж ярьсан ч цагдаагийн мөрдөн байцаалтын явцад хэд хэдэн сэжигтэй зүйл илэрсэн байна. Эхнэр усанд орохдоо усаа тааруулж, аажмаар бие рүүгээ гоожуулж угаадаг зуршилтай байсан тул хэзээ ч ваннд бүхлээрээ ордоггүй байжээ. Мөн ванн дахь ус ердөө 25 см гүн байсан бөгөөд биеийнх нь 90 хувь түлэгдсэн байсан нь логикийн хувьд нууц амрагийн мэдүүлгийг няцааж байв.

Гэсэн хэдий ч нөхөр нууц амрагаа өмгөөлөх хуульч хөлсөлж, шүүхээс нууц амрагт сэтгэцийн өвчтэй гэсэн дүгнэлт гаргуулан, ердөө 7.5 жилийн хорих ял оноожээ.

Эхнэрийгээ нас барсны дараа нөхөр зургаан хүүхдээ бүрэн хаяж, тэдний хамаатан садан ч туслахаас татгалзсан тул хүүхдүүд асрамжийн газарт очихоор шийдвэрлэжээ.

Асрамжийн газарт амьдрах хэцүү байсан ч зургаан хүүхэд бүгд хичээнгүйлэн суралцаж, хэн ч сургуулиа хаяагүй юм. Хамгийн том гурав нь төлбөргүй сургалтад хамрагдаж, цагийн ажил хийн бага дүү нараа боловсрол эзэмшихэд нь тусалжээ.

Он цаг өнгөрч, том хүү нэг өдөр сургуулийнхаа номын санд сонин уншиж байгаад: "Маргааны улмаас нэг эмэгтэй хүүхдээ галт тэрэгний цонхоор шиджээ" гэ

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

₮2,500