Үнэтэй мэдээ
ЭЭЖИЙНХЭЭ ХУВЬ ТАВИЛАНГ ӨӨРӨӨ Ч МЭДЭЛГҮЙ ДАВТСАН БҮСГҮЙ....
2026.08.04
1,710 үзэлт
Зарим хүмүүс хорвоод төрөхдөө л зовлонгийн замаар алхах тавилантай мэт санагддаг. Харин зарим нь тэр бүхнийг даван туулж, эцэст нь аз жаргалыг атгахын даваан дээр хамгийн үнэ цэнтэй зүйлээ алдана. Энэ бол эхийн хайр ямар агуу, ямар үнэтэй байдгийг сануулах гунигт түүх юм. Үхэл, амьдралын зааг дээр дэнчингэн тэмцэж хэвтэхдээ Долгор өөрийн эрхгүй ээжийгээ бодож амжив. Гучин жилийн өмнө хөөрхий ээж нь яг л түүн шиг анхны үрээ өлгийдөн авахын төлөө бүх хүчээ шавхан тэмцэж байгаад төрөхийн хүндрэлийн улмаас хорвоог орхисон билээ. Долгор ээжийнхээ царайг хэзээ ч харж үзээгүй. Гэвч тэр үргэлж ээжийгээ сэтгэлдээ бүтээж, ямар хүн байсан бол гэж төсөөлөн боддог байлаа.
“Муу ижий минь… намайг төрүүлэх гэж ийм их өвдөлт туулсан юм байна. Ивий дээ, та минь…” Энэ бодол тархинд нь харвахтай зэрэгцэн нүднийх нь буланд тогтсон халуун нулимс шанх даган чимээгүйхэн урсаж эхлэв.
1999 он. Төрөх тасгийн хүйтэн өрөө. Цагаан хананаас хүйт даасан үнэр үнэртэнэ. Хуучирч муудсан өндөр төмөр орон дээр нэгэн бүсгүй амьдралынхаа хамгийн том тулааныг хийж байлаа. Тэр бол Долгор. Хөлс нь духнаас нь урсаж, норсон үс нь хацарт нь наалдсан ч царайнаас нь гоо үзэсгэлэн нь огтхон ч алдагдсангүй. Өвдөлтөөс болж улайн ярвайсан ч түүний цэвэрхэн цагаан арьс, өтгөн хар хөмсөг, урт сормуус, шулуун хамар, өөгүй жимбэгэр уруулыг харсан хүн бүр эргэж нэг харахаар үзэсгэлэнтэй. Гучин настай гэхэд хорь хүрч яваа бүсгүй шиг залуу харагдана. Гэнэт эмчийн чанга хоолой бодлыг нь тасаллаа.
- Хүүе, Долгор оо! Яагаад дүлэхээ байчихав аа? Намайг сонсож байна уу? Долгор шүдээ тас зуун, сулран унжсан хоёр гараа атгаж дахин хамаг хүчээрээ дүлэв. Гэвч Долгорын амьдрал хэзээ ч дардан байгаагүй. Тэр эхийнхээ царайг үзэлгүй өссөн. Тавхан настайдаа аав нь сэтгэл гутралаа дийлэлгүй амиа хорлож, жаахан охин хорвоо дээр ганцаар үлдсэн юм. Түүнийг ганцхан эмээ нь л өсгөжээ. Эмээ нь залуудаа төрсөн нутаг, ахан дүүсээ орхиод хүний нутагт айлын бэр болж ирсэн нэгэн. Насныхаа эцэст ганц хүүгээ алдаж, түшиж тулах хүнгүй болсон тэр буурал эмгэн өнчин охиноо тэврэн амьдралын хатууг хамтдаа туулсан юм. Цөөхөн хэдэн мал нь зуданд үрэгдэж, хоолгүй хонох өдөр олон байлаа.
Зарим шөнө хоёул бор цайгаа балгаж суусаар өлсгөлөнгөө аргаддаг байв. Гэвч өлсөхөөс ч хэцүү зүйл байсан. Нутгийн хүмүүсийн хүйтэн харц. Эцэг эхгүй өнчин охиныг цээртэй мэт үзэж, хүүхдүүддээ ойртуулахгүй. “Шулам”, “босоо ороолон” гэж шоолж, тоглохоор очиход нь түлхэнэ. Долгор тэгэхэд ганцаараа хээр гарч чулуугаар гэр барин, өөрөө өөртэйгөө ярьж тоглодог байлаа. Түүнийг уйлаад ирэх бүрт эмээ нь охиноо тэврэн,
- Миний охин муу хүн болохгүй ээ. Хүмүүсийн үгэнд битгий шантраарай гэж аргадах нь түүний амьдралын цорын ганц дулаан байв. Долгор арван нас хүрэх жил эмээ нь үлдсэн бүхнээ зарж, хуучин бор гэрээ ачаад хотыг зорьжээ. Охиныг томрох тусам нутаг усныхан улам ад үзэх болсон тул өөр сонголт байсангүй. Аз болоход эмээ нь үйлэнд уран хүн байлаа. Хотод ирээд айл айлын дээл хувцас оёж, хоёулыг хоолтой байлгахаас гадна Долгорыг сургуульд оруулжээ. Тэр үед л Долгор анх удаа найзтай болж, хүүхэд нас ямар сайхан байдгийг мэдэрсэн юм. Хичээл тараад ирэхэд эмээ нь зузаан шилээ хамар дээрээ тогтоон дуу аялсаар оёж суудаг. Жижигхэн гэр нь дулаахан. Хоол нь халуун. Амьдралдаа идэж үзээгүй чихэр жимсийг амталж, шинэ хувцас өмсөж, хичээлдээ шамдан суух тэр мөчүүд Долгорын хамгийн аз жаргалтай дурсамж болон үлджээ.
Гэвч тэр аз жаргал удаан үргэлжилсэнгүй. Арван тав хүрэхэд эмээ нь хүндээр өвдөж хэвтэрт орлоо. Долгор сургуулиа орхихоос өөр аргагүй болов. Өдөр нь эмээгээ асарч, орой нь ажил хийнэ. Сүүний үйлдвэрт савлагч, гуанзанд бэлтгэгч, оёдолчин, гуталчны туслах…Хийж үзээгүй ажил бараг байсангүй. Өдөржин ажиллаад орой нь ядарч туйлдсан ч гэртээ ирэхдээ эмээгээ инээмсэглүүлэхийг хичээдэг байв. Нас биед хүрсэн үзэсгэлэнтэй бүсгүйг эрчүүд а…

Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
₮2,500