Үнэтэй мэдээ
ХАДАМ ЭХДЭЭ ХАРААЛ ХИЙЛГҮҮЛСЭНЭЭС ХЭДХЭН ХОНОГИЙН ДАРАА
2026.08.02
2,180 үзэлт
Тэмүүжин, Нараа хоёрын танилцсан түүх дунд сургуулийн үеэс эхэлсэн юм. Хүүхэд насны нөхөрлөл нь удалгүй хайр болон хувирч, жил ирэх тусам улам бат бөх болсон байлаа. Тэмүүжин айлын дунд хүү. Олон ам бүлтэй, амьдрал тааруухан айлд өссөн болохоор багаасаа хөдөлмөр гэж юу байдгийг мэддэг хүн болсон. Харин Нараа эсрэгээрээ айлын эрх охин. Эцэг эх нь хөрөнгө чинээтэй, ганц охиноо юугаар ч дутаахгүй өсгөжээ.
Тэмүүжингийн эмээ Янжин гэдэг буурал Хөвсгөлийн хүн байлаа. Нас ахисан хойноо охиныхоо араас Сэлэнгэд ирж суурьшаад олон жил болсон нэгэн. Янжин эмгэнийг нутгийнхан жирийн хүн гэж үздэггүй байв. Тэр үе үе зэс толио гаргаж ирэн хүний хувь төөрөг, ирээдүйг хэлдэг. Заримдаа гэртээ цан, хэнгэргээ дэлдэж бөөлөхөд ойр хавийнхан хаалгыг нь ч өнгөрөхөөс цэрвэнэ. Хэн нэгэнд хараал хийж байна, эсвэл хараал тайлж байна гэж хүмүүс шивэр авир ярилцдаг байлаа. Янжин эмгэн ч тийм яриаг үгүйсгэдэггүй. Харин ч хэрэгтэй хүнд хараал буцааж, заримд нь өөрөө хүртэл хараал хийж чаддаг гэж олон хүн итгэдэг байв. Тиймээс Нараагийн эцэг эх энэ хайр дурлалд эхнээсээ дургүй байсан юм.
- Манай охин очиж очиж хараал хийдэг эмгэний ачтай учирдаг нь юу вэ? гэж эх нь үргэлж үглэнэ. Эцэг нь ч мөн адил нүүрээ үрчийлгэн дуугүй өнгөрөх ч дотроо таашаадаггүй байлаа. Харин тэр бүхнийг үл тоон Тэмүүжин, Нараа хоёр улам дотноссоор байв. Тэмүүжин хичээлдээ сайн. Ангийнхаа онц сурлагатан. Нарааг ойлгохгүй хичээлээ асуух болгонд нь тэвчээртэй тайлбарлаж өгнө. Хичээл тарахаар хамт харина. Амралтын өдөр ч уулзаж номоо давтана. Тэдний хайр хүүхдийн түр зуурын сэтгэл биш гэдгийг ойр дотнын хүмүүс хүртэл анзаарч эхэлжээ.
Нэгэн өдөр Янжин эмгэн ач хүүгээ ганцааранг нь дуудаж суулгав. Тэр урьдынхаасаа илүү дуу цөөтэй харагдана.
- Хүү минь, энэ хорвоод хайртай хүнтэйгээ ханилна гэдэг хамгийн том аз юм. Гэхдээ тэр азанд хүрэхийн тулд та хоёр маш их зовлон туулах тавилантай байна. Тэмүүжин чимээгүй сонсов.
- Би чиний зам мөрийг дахин үзлээ. Онгодоо буулгаж асуусан. Та хоёр эцэст нь гэр бүл болно. Энэ бол өөрчлөгдөхгүй. Хүүгийн нүүрэнд инээмсэглэл тодорсон ч эмээ нь үгээ үргэлжлүүлэв.
- Гэхдээ чиний өмнө хамгийн том саад бол Нараагийн эх. Тэр эмэгтэй амьд байгаа цагтаа та хоёрыг салгахын төлөө бүхнийг хийнэ. Чамайг дорд үзнэ. Охиноо өөр хүнтэй суу гэж ятгана. Амьдралыг чинь хорлоно. Тэмүүжин итгэсэн ч үгүй, үгүйсгэсэн ч үгүй. Эмээ нь өмнө нь хэлсэн олон зүйл таарч байсныг тэр мэддэг байлаа. Янжин хэсэг дуугүй сууснаа арай нам дуугаар хэлэв.
- Нэг өдөр чи тэр хүнийг үхээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэх болно. Тэмүүжин гайхан толгой өргөлөө.
- Би гэж үү?
- Тийм. Яг чи.
- Боломжгүй юм аа, эмээ.
- Одоо бол тэгж бодож байна. Харин арван жилийн дараа өөрөөр ярьж сууна. Хүү юу ч хэлсэнгүй. Янжин эмгэн харцаа цонх руу шилжүүлээд үргэлжлүүлэв.
- Тэр үед би энэ хорвоод байхгүй. Гэхдээ чиний тэр хүслийг биелүүлэх хүн чамд бий. Тэмүүжин бүр гайхаж хоцров.
- Миний мэддэг нэг хараалч эмэгтэй бий. Хэрэв арга барагдвал түүн дээр оч. Нараагийн эхэд хараал хийлгэ. Хадам эх чинь өнгөр…

Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
₮2,500