Үнэтэй мэдээ
"АЛГА БОЛСОН ТАВХАН НАСТАЙ ХҮҮ...ТӨЛӨГӨӨР ОЛДСОН ГЭХ ТЭР ШӨНӨ"
2026.07.31
1,568 үзэлт
Алга болсон тавхан настай хүү… Төлөгөөр олдсон гэх тэр шөнө”
“Таван настай хүү гэнэт алга болжээ. Цагдаа, нутгийнхан хэд хоног хайсан ч ямар ч мөр олдсонгүй. Харин найдвараа алдсан эцэг нь хамгийн сүүлчийн арга болгон нэгэн хар домчид хандсан гэдэг. Тэр шөнө болсон явдал өнөөдөр ч миний санаанаас гардаггүй…”
Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Өмнө нь би өөрийн амьдралдаа хүний харах ёсгүй олон зүйлийг үзэж, сонсож, туулсан тухайгаа ярьж байсан. Сайн ч бий, муу ч бий. Заримыг нь эргээд бодохоор өнөөдөр ч тайлбарлахад бэрх санагддаг.
Намайг хүүхэд байхад манай хойд хашаанд Хар хэлт Сандаг гэх хүн амьдардаг байлаа. Нутгийнхан түүнийг ихэд эмээдэг байсан. Томчууд “Түүнтэй муудсан хүн сайнаа үздэггүй” гэж хоорондоо ярилцана. Гэвч сонин нь Сандаг гуай болон түүний эхнэр, хүүхдүүд надад үргэлж элэгсэг сайхан ханддаг байв.
Манайх жижигхэн суурин байсан болохоор хүн бүр бие биеэ танина. Намайг ч ар халхын алдарт гурван зайрангийн удмын хүүхэд гэж ярьдаг байсан. Эмээгийн минь аав, хоёр ах хэлмэгдүүлэлтийн үед баригдаж, эмээг минь өөр айлд өргүүлсэн түүхтэй. Харин эмээ, ээж хоёрын үеэс хойш сахиус атгасан хүн төрөөгүй гэдэг. Миний хааяа мэдэрдэг зүйлсийг хүмүүс тэр өвгөдөөс ирсэн хишиг гэж ярьдаг байлаа.
Энэ явдал намайг тавдугаар ангид сурч байхад болсон юм.
Манай нутгийн Алдар ахын эхнэр дөнгөж төрөөд удаагүй байтал тэдний таван настай том хүү сураггүй алга болов. Нутгийнхан, цагдаа, аймаг сум дамнан эрсэн ч ямар ч мөр гарсангүй. Хэд хоног өнгөрөхөд аргаа барсан Алдар ах Хар хэлт Сандагтай уулзжээ.
Нэг өдөр хичээл тараад харьж явтал Алдар ах, Сандаг гуай хоёр намайг тосон зогсож байлаа.
Тэд намайг жаахан зайдуу дагуулж очоод:
— “Чи манай хүүг олоход тусалж чадах уу?” гэж асуусан юм.
Би тэр дороо зөвшөөрсөн. Дөнгөж төрсөн хүүхдээ тэвэрсэн эгчийг өрөвдсөндөө ч тэр үү, ямар ч эргэлзээгүй.
Сандаг гуай Алдар ахад:
— “Орой бүрэнхий болох үед эхнэрийнхээ хөхний сүүг багахан авчир. Бас хүүгийнхээ нэг гутлыг аваад ир.” гэж захилаа.
Орой нь бид гурав овоотой толгойн оройд уулзав.
Хүлээж суухдаа Сандаг гуай эмээгийн өвөг дээдсийн тухай ярьж байсан нь одоо хүртэл санаанаас гардаггүй.
Удалгүй Алдар ах ирэв.
Сандаг гуай намайг түшиж зогсоогоод:
— “Одоо юу ч харсан айж болохгүй. Дуу ч гаргаж болохгүй.” гэж захиад Алдар ах, өөрийнхөө хоёрын нүдийг хар даавуугаар боов.
Би анх удаа төлөг тавих гэж байсан минь тэр.
Эхийн сүүнээс амсаад, хүүгийн гутлыг үнэрлэн нүдээ анихад нүдний өмнө дүр зураг тодорч эхэлсэн.
Ногоон баривч өмссөн жаахан хүү нэгэн хашаанаас гарч явна. Гэтэл алаг морьтой хүн ирээд түүнийг аваад явчихлаа. Дараа нь аймгийн төв орж, шуудангийн пургонд сууж байгааг нь харсан.
Хамгийн гол нь тэр амьд байлаа.
Удалгүй нэгэн том хашаанд, хөх өнгийн 69 машины кузовны орчимд байгааг нь харж, бүгдийг нь хэлэв.
Тэр үед аймгаас ирсэн мөрдөн шалгах багийн ахлагч Төмөрчөдөр гэх хурандаа миний яриаг сонсоод эхэндээ төдийлөн үнэмшээгүй гэдэг. Арга ч үгүй биз. Зуун гуч хүрэхгүй өндөртэй жаахан бор охины үгэнд хэн итгэх билээ.
Гэсэн ч тэр орой бид дөрөв хэнд ч мэдэгдэлгүй аймаг руу хөдөлсөн юм.
Аймагт очоод олон айлын хашааг нэг бүрчлэн шалгав. Олдсонгүй.
Харин миний харсан дүр зурагт нэг том цагаан тугтай айл байсан санагдаад байв. Түүнийг хайсаар олтол туг биш, угааж дэлгэсэн том цагаан орны даавуу байжээ. Тэр үед тийм даавуу зөвхөн эмнэлэгт л байдаг, ховор эд байсан юм.
Сандаг гуай, Төмөрчөдөр ах хоёр гэрт нь орж шалгасан ч сэжигтэй зүйл олсонгүй.
Бид алсаас ажиглаж үлдлээ.
Орой…

Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
₮2,500