Үнэтэй мэдээ

Цаазлуулж үхсэн Дөвчинжалбаа чөтгөр болж өшөөгөө авчээ...

2026.07.30 4,429 үзэлт
Цаазлуулж үхсэн Дөвчинжалбаа чөтгөр болж өшөөгөө авчээ...
Цаазлуулж үхсэн Дөвчинжалбаа чөтгөр болж өшөөгөө авчээ...

1953 оны 7 дугаар сарын 20-ны өглөө. Сандагдоржийн эхнэр Жамъянмядаг эртлэн босч бие засахаар гаратал үүдэн дээр нь улаан нялзрай өлгийтэй хүүхэд чанга хийтэл уйлин хэвтэж байх нь тэр.

Жамъянмядаг ч сандарч мэгдэн хүүхдийг тэврэн аваад хашаан хаалгаар гүйж гаратал хүн бүү хэл нохой ч үзэгдсэнгүй.

Ингээд арга буюу тэнхээ мэдэн чарлах нялх хүүг тэврээд гэртээ орлоо.

Эхнэрийгээ өлгийтэй хүүхэд чарлуулан тэвэрсээр орж ирэхэд нь унтаж байсан нөхөр болоод охид нь санд мэнд сэрцгээсэн бөгөөд "Хаанахын хэний хүүхэд вэ?" гэсэн асуултаар бучиж гарлаа.

Жамъянмядаг ч болсон явдлыг хэлэхэд охид нь:
— Ээжээ, охин юм уу, хүү юм уу гэдгийг нь үзье л дээ! гэж шалснаар үл таних зочныг шалгахаар өлгийг нь задаллаа.

Божгойтой хүү байсан учраас бүгдээрээ л уухайлан хашхиралджээ. Учир нь Сандагдоржийн эхнэр дөрвөн охин төрүүлсэн боловч голомт залгах хүү төрүүлээгүй. Тэрээр айлын ганц хүү учраас үүнд сэтгэл нь ихээхэн шаналж явдаг байсан аж.

Боовтой хүүгийн мөрөөдөлд автан нойргүй шахам хонож, заримдаа залуу эхнэр авч хүүтэй болохыг ч мөрөөддөг байсан Сандагдоржийн тархинд нэг юм гялсхийтэл харван оров энэ нь нэгэнт авгайгаас эр сүвьэй юм төрөхгүй юм чинь "Энэ хүүг бурхан надад илгээжээ" гэж бодохдоо анх удаа бурханд сүсэглэсэн нь энэ байлаа.

Тэгээд тэр дор нь сүү халааж хүүхдийг угжихад, бовор бовор хөхөж гэдэс нь цадаад унтаад өгч.

Тэр өдөртөө л эр эм хоёр цагдаа сэргийлэхээр явж хүүхэд олноо тэмдэглүүлэнгээ, эцэг эх нь олдохгүй бол үрчилж авах хүсэлтэй гэдгээ ч нуусангүй.

Ингээд сар шахам болсны дараа холбогдох байгууллагуудаас нэгэнт эцэг эх нь олдохгүй учраас үрчилж ав гэсэн шийдвэрийг өглөө.

Тэгээд л энэ айл бөөн баяр хөөр болж, хүүхдэд нэр өгөхөөр болцгоов.

Тэгтэл Сандагдоржийн эхнэр "Олдох" гэж нэрлэе гэж санал гаргаад тас цохив. Олонхийн саналаар хүүд Золбаяр гэсэн нэр өгснөөр энэ айлын голомтыг залгах ганц хүү нь болж хувирлаа.

Ингээд бяцхан хүү Сандагдоржийн дөрвөн охин бараг л хоорондоо булаалдах шахам эрхлүүлэн саатуулж байв.

Тэгтэл нэгэн орой эхнэр нь их л уруу дорой царайтай орж ирэхэд нь Сандагдорж:
— Яав, яасан бэ? Юу болов? хэмээн шалгаасан боловч цаадах нь дуугарсангүй.

Тэгээд нэлээн оройхон болсон хойно эхнэр нь Сандагдоржийг дуудаж гаргаад:
— Өвгөн минь, энэ хүүхдийг үрчилж авахаа болих уу даа, гэж зөөлхөн хэлэхэд нь тэрээр дүрс хийтэл уурлан:
— Юугаа хуцаад байгаа юм бэ? Саяхан л чи чинь бурхны хишиг энэ тэрээрээ солиороод байсан биз дээ! гэдэл тачигнаж гарав.

Эхнэр нь хэсэг мэгшин уйлснаа яагаад ингэх болсноо ярьжээ.

Жамъянмядагтай хамт ажилладаг эмэгтэйн эцгийнх нь бие муудсан учраас юм мэддэг хүн дээр хамт очоод ирье гэж Жамъянмядагийг гуйсан аж.

Ингээд тэр хоёр Ганданд нэгэн өвгөн ламыг зорин очсон юм байх. Өвгөн лам ч уг хүүхэнд юмыг нь хийж өгснөө гэнэтхэн Жамъянмядаг руу хандаж:
— Охин минь, чамд нэг гай очироод байгаа юм байна. Би чамд тус болохын тулд л хэлж байгаа юм шүү. Гэхэд нь Жамъянмядаг...
— Юу юм бол оо? Та хэл л дээ.
— Танайх янз нь шинэ хүнтэй болсон юм аа даа? гэж хэлэхэд Жамъянмядаг:
— Тийм ээ, танд мэдэгдэж байгаа юм байвал бүгдийг нь хэлж өгөөч, ах минь?
— За охин минь, танайд хүүхэд биш, та нарын толгойг зангидаж, голомтыг чинь сүйтгэгч чөтгөр ирсэн байна. Түүнээс даруйхан салах хэрэгтэй. Ойрын хэдэн жилдээ юм мэдэгдэхгүй байх. Гэхдээ айхтар хүчтэй хүн, чөтгөрийн сүнсийг хүүд шингээсэн байна, гэж хэлэхэд нь Жамъянмядаг:
— Ах минь, та аргалж өг! хэмээн уйлан хайлан гуйжээ.

Харин өвгөн ламтан:
— Би дийлэхгүй байх аа. Та нар ердөө л тэр хүүхдийг зайлуулах хэрэгтэй. Уул нь болдог бол сүүл өмхүүлээд л... За за, би бодсоноо л хэллээ, гээд нүүрээ буруулсан аж.

Энүүгийг сонссон Сандагдорж ихэд уурлан:
— Муу гичий минь! Чи эсэргүүний үлдэгдэл, шар феодалтай нийлж, амьтны нялх үрийг хөнөөх гээ юу? Түүнийг чинь дотоодыг хамгаалахынханд барьж өгөөд туглага зоолгох юм сан! гэж зандарснаас хойш Жамъянмядаг дахиж энэ талаар ганц ч үг ган хийсэнгүй.

Гэхдээ хааяа нэг хүүг ажигласан чинь юу ч үл анзаарагдана. Тэгээд ч Золбаяр хүү бараг хамрын ханиад ч хүрэлгүйгээр айлгаж ичээлгүй өсөж бойжиж байлаа.

Ингээд араваад нас хүрэх үед нь унтаж буй Золбаярыг харсан Сандагдоржийн царай хувьсхийгээд явчихэв. Хүүгийнх нь царай нэг л хүнтэй маш адилхан байсанд ихэд цочирджээ.

Гэхдээ яг ямар хүн гэдгийг нь даанч бодоод олсонгүй.

Нэгэн удаа бүрэг номой гэгддэг Золбаяр хүү гэрийн гадаа байсан ширмэн тогоог чулуугаар шидээд хагалчихжээ. Буруу эрхэлсэн хүүхдийг гэсгээдэг монгол арга билээхэн байдаг хойно доо. Хүүгийн өмдийг шуталж байгаад хэд хэд алгадаж орхиж.

Гэтэл Золбаяр хүү шазуур зуугаад уйлсангүй, харин урандаа ээжийнхээ зүүн гарыг цусыг нь шууртал зангажээ. Гар руу нь хүүгийн шүд гүн орсон учраас ээж нь дуу алдан ориллоо.

Тэгтэл Сандагдорж:
— Хүүхэд зодож байхаар аргадаад хэлчихгүй, яасан юм? Одоо наад гар чинь хэцүүдлээ, бушуухан боож янзал! гэж хэлээд тоосонгүй.

Ингээд хоёр гурван хоногийн дараа л гэхэд Жамъянмядагийн гар хавдаж, идээлэн ногоорсон байлаа. Эмнэлэгт үзүүлье гэсэн боловч Сандагдорж:
— Чи эмч нарт нөхөртөө хазуулсан гэж ойлгуулах гээ юу? гэж загнаад эмнэлэгт очуулсангүй.

Сүүлдээ идээндээ ногоорон тэсэхийн аргагүй өвдөх болсноор унтаж ч чадахаа больжээ. Энэ үед арга нь тасарсан Жамъянмядаг эмнэлэгт очлоо. Гэтэл сэвсэнд нь бохир ороод сепис болох шахсан учраас гарыг нь тохойгоор нь тайрах болжээ.

Энэ үеэр л Сандагдорж галзуурсан юм шиг уурлан, Золбаяр хүүгээ барьж аван:
— Муу золбин шээсээс болж эхнэр минь эрэмдэг зэрэмдэг боллоо! хэмээн боловч энгэлээд гар нь бүтэн болох биш, тэгэсхийгээд л орхисон юм байх.

Золбин гэж юу хэлж байгааг 10-хан настай хүүд ухаарах ухаан байсангүй.

Золбаяр энэ цагаас эхлэн бүр ч дуугүй болж, газар чирэгдэж явах боллоо. Эхнэрээ гаргүй болсноос хойш Сандагдоржийн өргөмөл хүүдээ хандах хандлага өөрчлөгдөж эхэллээ.

Ер нь тэр Сандагдорж гэдэг хүн хэн бэ гэдэг нь сонсогчдод маань бас сонин байж болох юм. Тэрээр угаас хүрээнд төрж өссөн айлын ганц хүү байлаа. Хар залуугаараа намд элссэн, шашингүйн үзлээр хүмүүжиж, хар шар гэгдэж байсан феодалуудыг илчлэх сайн дурын гэгддэг хүмүүсийн эгнээнд орж явсан нөхөр аж.

Тэр ч утгаараа эсэргүүний хөрөнгөнөөс ихээхэн зүйл авснаар овоо хөлжсөн нэгэн байлаа. Энэ хүний үүх түүх гэвэл ердөө л энэ. Намын идэвхтэн гэдэг нэрээр хувийн ажиллах хүчийг өөд нь татсан хүн байж л дээ.

Ингээд Золбаярыг 16 нас хүрдэг жил Жамъянмядаг нас барлаа. Гэхдээ золгүй тохиолдлоор.

Нэгэн орой Жамъянмядаг гэртээ ирж хоноснгүй. Маргааш өглөө нь өмнөх гудамжны х

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

₮2,500