Үнэтэй мэдээ
Хараал шингэсэн хөөрөг
2026.08.16
748 үзэлт
Хараал шингэсэн хөөрөг
Содном өвгөн бөөр давсгийн үрэвслээр удаан өвчилж, эцэст нь хүний гарт орж орноосоо ч босохоо больжээ. Хорвоод амьдрах хоногийн тоо нь хумигдсан гэдэгт том баггүй итгээд байсан үед хүүгийнх нь найз ирж:
— Та нар ингэж болохгүй ээ. Ард Европ эмнэлэг болдоггүй юм аа гэхэд нэг ондоо арга бий. Миний сайн танил нэг чадвартай хүн ирж авчирчээ. Чи унагаагаа асаа, хөдөлье гэжээ.
Ингээд Мандал хувилгаан хэмээх бөх тэг шиг том биетэй хар хүний гэртээ заллаа. Хоёр сүв нь хэвтэрт байсаар байгаа цоорхой шахсан Содном өвгөнийг ажиглан сууж байснаа мөнөөх Мандал хувилгаан:
— За за, цай цөө идэж ууж боллоо. Би ажилдаа орно гээд толгой дээр нь адис л аа. Ямар нэгэн тарин шившлэг уншлаа.
Харваас хувилгаан шидтэн гэмээргүй, харин ч барилдаж ноцолдог гэмээр баз хүн байж.
— Танд нэг унаган хурдан хүлэг байна аа даа? гэж тэр хүн асуув.
Өвгөн бараг дуугарч чадахгүй тул:
— Тийм, тийм, нэг морь бий гэж хүү нь хариулж.
— За, тэр мориор чинь л таны амийг авраа. Тэгж болох уу?
Монголчууд эртнээс унаган сайн хүлэг морь үргэлж эзнийхээ амийг даадаг гэж ярилцдаг байсан болохоор Содном өвгөнийхөн үг дуугүй хүлээн зөвшөөрчээ. Өвгөн хүртэл толгойгоо үл ялиг дохиж, аанай л зөвшөөрч байв.
Мандал хувилгаан ам аврах тарин шившлэг уншаад:
— Морь авчир гэжээ.
Сайхан хүлгээрээ өөрийнх нь амиар өвгөн эзнийх нь амийг аврах гэж байгааг тэр адуу суур яаж мэдэх өв? Мандал хувилгаан сүүтэй аяга руу тарин шившин үлээгээд, мөнөөх морины ам хамрыг арчиж:
— За, энэ морио маргааш өглөөнөөс өдөрлөөд тэвч. Бусдыг нь би даана гээд яваад өгч.
Хүүхдүүд нь маргааш өглөөгүүр хурдан хүлэгдээ хадаг уяад сул тавив. Өдөр тийшээ морь нь нэг л сонин болж ижлээсээ тасран, шээс алдраад үүрсэн зогсох юм гэнэ. Энэ байдал хоёр хоног үргэлжилж, Мандал хувилгаан үзэгдсэн ч үгүй. Гурав дахь хоног дээрээ морь хэвтээд эргэн боссонгүй. Нүд нь л хөөрхий эргэлдээд туйлын өрөвдөлтэй байж.
Харин Содном өвгөний бие илт дээрдэж, хоолойгоор нь давдаггүй байсан хар шөлөө уужээ. Энэ мэтээр өвгөний бие өдрөөс өдөрт дээрдэхэд морь нь улам доройтож байв. Сэдэрснээс нь долоон хоногийн дараа хурдан хүлэг нь нутгийнхаа шороог дэрлээд өнгөрсөн бол орноосоо босолгүй өчнөөн сар болсон Содном өвгөн таягтай ганцаараа явчхаагүйн байна.
Найм дахь өдөр нь Мандал хувилгаан ирж өвгөнд:
— Одоо та зовохгүй ээ, манас урт насална шүү. Харин та нар мориныхоо толгойг молор эрдэнэ хэмээн тахиж яваарай гээд өгсөн бэлэг сэлтийг нь их ч гэсэнгүй, бага ч гэсэнгүй аваад явсан байна.
Түүнээс хойш долоон жил улирсан боловч Содном өвгөн дахин өвдөөгүй, эрүүл бөгөөд ёстой л өргөс авчихсан юм шиг эдгэсэн байна. Харин мөнөөх Мандал хувилгаан тэр явдлаас дөрвөн жилийн хойно өөд болсон сураг сонсогдсон гэнэ билээ.
1937 он. Ховд хотын хойд этгээдэд орших Шар сүмийг бараадан Харлаг Жалцан гэдэг өвгөн өөвгөр хар гэртээ ганцаар арж төрдөг байж. Харлаг гэж нэрлэх болсон нь учиртай. Бурхны номд бүрэн нэвтэрсэн хэр нь ташаа захдаа дээл өмсөж, жавданд суулгасангүй. Харин ч хар буруу, муу сайн юманд бүрэн нэвтэрсэн эд шидтэй нэгэн байсан бөгөөд зовж зүдэрсэн олон түмэнд төдийгүй Шар сүмийн лам нар ч тэднийхийг зөвлөдөг байсан гээд бодохоор мундаг амьтан байсныг нь гэрчилнэ. Тийм ч учраас Жалцан гуайг Харлаг гэж нэрлэх болжээ.
1937 он гэхэд Шар сүмийн лам нарыг толгой дараалан баривчилсаар хэдэн банди, ганц хоёр өвгөн ламаас өөр шар дээлтэй хүн үлдсэнгүй. Энэ ногоон малгайтнууд баривчлах лам олдохгүй шахам гийврээ байхад Жалцан гэгч бүрэн доромж хийж ард олныг мунхруулж байна гэсэн матаас бичиг иржээ.
Эхэн үедээ аймгийн Дотоодыг хамгаалахынхан тоосонгүй. Гэтэл Улаанбаатараас эсэргүүг дарагдуулсан гэдэг банга иржээ. Ингээд л нэг шөнө гэртээ байхад нь До яамныхан барихаар очсон байна. Гэтэл Харлаг Жалцан:
— За, та нар намайг барихаар ирэв үү? Араа даах юм бол хүссэнээрээ л болцгоо гэж хэлээд баригджээ.
Тухайн үедээ зохиолч, сэтгүүлч Дашжамц эхлээд олон зуун гэм зэмгүй хүмүүсийн махаар хооллосон будагдсан шавар шоронд байлгаж, хар гэрт ганцаараар нь хорьжээ. Одоо ч тэр шавар шорон су…

Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
₮2,500