Үнэтэй мэдээ
ХЭЛМЭГДҮҮЛЭЛТЭЭС ЗУГТСАН БӨӨ ГЭР БҮЛТЭЙГЭЭ ТАЙГАД ОРОГНОЖЭЭ… ХҮНС НЬ ДУУСАЖ, ӨЛСГӨЛӨНД ТУЙЛДАХДАА ЭХНЭР, ХҮҮХДЭЭ БАРЬЖ ИДСЭН ГЭДЭГ
2026.08.14
1,340 үзэлт
Хөвсгөлийн тайгын гүнд 1937–1939 оны хооронд болсон гэх нэгэн жихүүдэс хүргэм явдал нутгийн хөгшдийн ам дамжсан ярианд үлджээ. Тэр цаг бол улс даяар их хэлмэгдүүлэлт өрнөж, лам хувраг, бөө удган, жирийн иргэд хүртэл баривчлагдан сураггүй болох нь олширсон хүнд үе байв. Мөн дорно зүгт Халхын голын байдал хурцдаж, цэрэг армийн хөдөлгөөн нэмэгдсэн тул алс хязгаар нутагт ч зэвсэгт цэргүүдийн хөл тасрахгүй болсон гэдэг.
Тэр өвөл Хөвсгөлийн тайгад урьд урьдынхаас ч хатуу хүйтэрчээ. Цас өвдөг даван хунгарлаж, моддын мөчир цан хүүрэгт дарагдан, өдөр богиносож, орой болмогц хүйтэн улам чангарна. Хүн амьтан цөөнтэй тэр бөглүү нутагт зам гэхээр юм бараг үгүй, зөвхөн нутгийн хүмүүсийн мэддэг бүдэг жим л тайгын дундуур тахиралдан үргэлжилдэг байжээ.
Тэр үеэр Дамдинсүрэн хошуучаар ахлуулсан нэг суман цэрэг одоогийн Хөвсгөл аймгийн цаатан иргэд нутагладаг тайгын бүсээр үүрэг гүйцэтгэн явж байв. Хэд хоногийн турш цас мөс туулсан цэргүүдийн хүнс багасаж, биедээ авч явсан түлээ түлш нь ч дуусах дөхжээ. Хамгийн хэцүү нь тэдэнд хоног төөрүүлэх дулаан байр байсангүй.
Өдөржин алхсан цэргүүд орой болох тусам ядарч, хүйтэнд гар хөл нь мэдээгүй болж эхлэв. Хоол хүнсээ хэмнэхийн тулд өдөрт ганц удаа багахан зүйл идэж, цас хайлуулж ус болгон ууж явсан тул хүн бүрийн тэнхээ барагджээ. Хэрэв тэр шөнө задгай газар хоногловол хэн нэг нь хөлдөж осгохыг хошууч ч ойлгож байлаа.
Нар уулын цаагуур орж, тайга харанхуйд дарагдахын өмнөхөн урд явсан нэг цэрэг моддын завсраар бараан зүйл харагдсаныг анзаарчээ. Эхэндээ хад чулуу болов уу гэж бодсон ч ойртоод үзвэл дээвэр нь цасанд дарагдсан хуучин модон байшин байв. Хаанаас ч харсан олон жил хүн амьдраагүй нь илт боловч тэр мөчид цэргүүдэд түүнээс үнэтэй зүйл байсангүй.
Тэд хаалгыг түлхэн ороход дотор нь хүйтэн боловч салхи нэвтрэхгүй, гадаах жавартай харьцуулахад хавьгүй дээр байжээ. Шал, тавилга нь зузаан тоосонд дарагдаж, хананы мод зарим газраа харласан харагдана. Хүний бараа байтугай саяхан хүн орж гарсан ямар ч шинж байсангүй.
Дамдинсүрэн хошууч тэр шөнийг энд өнгөрүүлэхээр шийдэв. Цэргүүддээ ачаа бараагаа оруулж, заримыг нь түлээ бэлтгэж, заримыг нь унтах газраа янзлахыг тушаалаа. Харин хоол унд бэлтгэх ажлыг Дэндэв гэх залуу цэрэгт даатгав.
- Бид ойр хавиас хуурай мод олж ирье. Чи мах, хоолныхоо юмыг бэлдээд байж бай, гэж хошууч хэлээд бусдыг дагуулан гарчээ.
Удалгүй байшин нам гүм болов. Гадаа салхи моддын оройгоор исгэрэхээс өөр чимээ сонсогдохгүй, хааяа дээвэр дээр тогтсон цас доош гулсан унах нь Дэндэвийг цочоож байлаа. Тэр махаа гарган хэрчиж, тогоо саваа бэлдээд нөхдөө ирэхийг хүлээн суув.
Хэсэг хугацааны дараа хажуугийн өрөөнөөс үл мэдэг чимээ гарав. Эхэндээ хуучин мод салхинд хавиралдсан биз гэж бодоод тоосонгүй. Гэвч төд удалгүй яг л сандал шалан дээгүүр зөөлөн чирэх шиг чимээ дахин сонсогджээ.
Дэндэв ажлаа зогсоон чагналаа. Чимээ ахиж гарсангүй. Гэсэн ч сониуч зан нь хөдөлж, буугаа ойрхон барьсаар хажуу өрөөний хаалгыг аяархан түлхэн оров.
Өрөөнд хэн ч байсангүй. Харин тоос шороонд дарагдсан гурван сандал, нэг модон ширээ байх бөгөөд ширээн дээр яг зэрэгцүүлэн тавьсан гурван аяга харагджээ. Байшин бүхэлдээ эзгүй атлаа тэр гурван аяга л хэн нэгнийг хүлээж байгаа мэт ширээн дээр үлдсэн нь Дэндэвт хачин санагдав.
Тэр хэсэг ажигласнаа айх зүйл алга гэж өөрийгөө тайвшруулжээ. Цэргүүд олон тул аяга сав хэрэг болно гэж бодон гурвууланг нь авч, ханцуйгаараа тоосыг нь арчив. Дараа нь өөрсдийн байрласан өрөөнд авчран тавиад хоолныхоо ажлыг үргэлжлүүллээ.
Тэгтэл ард нь хүний алхах чимээ сонсогдов.
Нэг алхам.
Дараа нь дахиад нэг.
Дэндэвийн гар хөдөлгөөнгүй болов. “Нөгөөдүүл түлээгээ аваад ирчихэв үү?” гэж бодон эргэж хартал амьсгаа нь бараг тасрах шахжээ.
Түүнээс хэдхэн алхмын зайд намхан нуруутай эмэгтэй зогсож байв. Өмссөн дээл нь энд тэндээ салбарч урагдсан, үс нь замбараагүй унжиж, царай нь амьд хүнийх гэхэд дэндүү цонхийжээ. Хамгийн аймшигтай нь тэр эмэгтэй Дэндэв рүү ямар ч хөдөлгөөнгүй ширтэж байлаа.
Дэндэв хэсэг зуур юу хийхээ мэдсэнгүй. Хүн амьтангүй тайгын гүнд, олон жил эзгүйрсэн бололтой байшинд энэ эмэгтэй хаанаас гарч ирснийг ойлгох арга байсангүй. “Хүн биш юм биш биз?” гэсэн бодол толгойд нь орж ирэхтэй зэрэгцэн хамаг бие нь зарсхийжээ.
Тэр ухасхийн буугаа шүүрч аваад эмэгтэй рүү чиглүүлэв. Айсандаа нүдээ анин гохоо дарахад буун дуу жижиг байшинг доргион хадаж, чих нь хэсэгтээ дүлийрэх шиг болов. Дарийн утаа үнэртэж, Дэндэв буугаа чанга атгасаар нүдээ нээжээ.
Өмнө нь хэн ч байсангүй.
Эмэгтэй ор мөргүй алга болсон байв.
Дэндэв өрөөний булан бүрийг харж, хаалга руу ухран зогслоо. Саяхан яг өмнө нь хүн байсан гэдэгтээ итгэлтэй боловч шалан дээр мөр ч үгүй, хаалга ч онгойгоогүй байлаа. Тэр өрөөний мухарт шигдэн, буугаа урдаа барьсан чигээр нөхдөө хүлээв.
Буудлагын чимээг сонссон цэргүүд удалгүй сандран хүрч иржээ. Да…

Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
₮2,500