Үнэтэй мэдээ
Ганц гэрээр нутагладаг хараалч эмгэн
2026.08.14
1,452 үзэлт
Ганц гэрээр нутагладаг хараалч эмгэн
Говь нутагт Балжид гэж ганц бие эмгэн амьдардаг байв. Зэлүүд газарт ямагт ганц гэрээр нутаглаж, нас өндөр болсон ч амьтан ах дүү нар аа, наан цаана гэдэггүй, зожиг зантай энэ эмгэнээс балчир хүүхдүүд битгий хэл томчуул ч ухаан алдталаа айдаг сан.
Туранхай туйлгүй тас хар царайтай, хоёр нүд нь час улаан. Нутгийн хүмүүс хараал хийдэг гээд түүнд их дургүй. Ганц ингэтэй 20-иод богтой. Хэдэн хонь ямаа нь эзнийхээ занг өвччихсөн юм шиг айл саахалтын малтай нийлнэ гэж ер байхгүй. Эмгэн залуудаа хань ижилтэй байж. Гэтэл гэнэт хүндээр өвчилсөн нөхрийгөө өөд болсноос хойш хүний бараа харахаа ч больжээ. Түүнээс хүүхэд ер гараагүй гэдэг юм.
Хүмүүс түүнд дургүй хэдий ч цаашаа харж уйлж, наашаа харж инээх гэгч нь болж, түүнтэй үг сөрөхөөс ч эмээдэг байв. Эмгэн хараал хийсэн гэгдэх хэд хэдэн тохиолдол байдаг. Улаан Ацаг гэж нутаг усандаа агсам гэж гайхагдсан нэгэн эр Балжид эмгэний дэвэн очиж, эмгэнээс архи нэхэж, өгсөн эрхийг нь чамлан, хаалга үүдийг нь өшиглөн өвчлүүлж байгаад мордоод явчхаж.
Гэтэл гурван хоногийн дараа нөгөө Улаан Ацаг чинь Дунд Ам гэдэг газарт адуу тууж яваад мориндоо чирэгдэн нас барсан байна. Хонхор Самбуугийн хүү Хүрэл гэгч гайгүй эрс юм шиг халамцуугаар эмгэнийг дуудаад мордох зуураа гэрийнх нь хаяанд морь харчихна. Түдэлгүй түүний шээдэг эрхтэн тэсэхийн аргагүй өвдөж, улмаар явж чадахгүй хүрсэн бөгөөд Хонхор Самбуу аав нь өөрөө ном хартай тулдаа засал хийж эдгээсэн гэнэ.
Түдэв гэгчээр малын бэлчээр булаацалдан хэрэлдсэнээс болж цэрэгт явсан хүү нь хүнд зодуулан өөд болоод хоёр бага нь унаж тусдаг өвчтэй болчихсон байна. Энэ мэтээр эмгэний хараал хүрсэн гэх болгоныг тоочоод байвал барагдахааргүй. Түүний хараал жатга хүрээгүй айл энэ суманд байхгүй юм уу даа гэж бодмоор. Нутгийн хүмүүс ч түүнээс айн эмээж, далайсан газарт нь далд орж, далласан газарт нь ил гарч байлаа.
Нэг удаа эмгэний ойролцоох Хууш гэдэг газарт зэргэлдээ сумын Жанцан гэдэг айл ирээд буучхав. Өөр сумын айлыг буух бүү хэл өөрийнхөө ах дүү нарыг ч хаяандаа ойртуулдаггүй эмгэнийг газар тэнгэр нийлтэл хараан зүхэж, "Энэ айлыг ч одоохон хөөгөөд явуулна" гэж хэлэлцэн нутгийн хүмүүс хоорондоо ярилцдаг байлаа. Буух буухдаа бүр хэдэн малынх нь бэлчээр дээр авдар усных нь хажууд буучихсан байдаг.
Нэг л өдөр энэ айл гэрээ буулгаад эмгэнд хөөгдөн дөө хэмээн хавийн хүмүүс чих тавин чагнаж, дуран сунган харсаар байсан боловч өнөөх айл хүмүүсийн хүссэн шиг өөрөө харлуулан нүүсэнгүй ээ. Жанцан эмгэнийг төдийлөн сайн танихгүй. Урд нь адуу малын эрлээр явж байхдаа бууж, хэд хороон үг солиод морддог байв. Энэ жил тэдний нутаг хур бороогүй гандуу байсан тул нутаг бэлчээр шилэн отор нүүдэл хийж аваад энд буучихсан ач.
Эмгэн саахалтын айлаа хөөж туусангүй хоёр, гурван ч сар өнгөрлөө. Хүмүүс ихэд гайхаж байв. Зарим нь "Эднийг чинь эмгэний ханилж байсан нөхрийнх нь ах дүү юм гэнэ ээ" гэсэн цуу яриа ч тарааж байлаа. Үнэндээ бол эмгэн Жанцан хоёрын хооронд ах дүү, хамаатан садан, танил талын холбоо сүлбээ байгаагүй юм. Жанцаны эхнэр, хүүхэд хонь мал эргүүлэх, аргал түлш түүх зуурт эмгэнтэй тааралдаж, хөндөөнийхний заншил ёсоор хол ойрын сонин хэлэлцэн ярилцаж дотно байх бөлгөө.
Ийнхүү амгалан тайван байсан саахалт хоёр айл нэг л өдөр хэрүүл шуугайн, …

Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
₮2,500