Үнэтэй мэдээ
Эр хүн гэдгээ анх мэдэрсэн тэр орой Учкагаас салмааргүй...
2026.08.06
237 үзэлт
Өндийх гэж хүчилснээ тамирдаж, нүдээ анин хэсэг хэвтлээ. Цээж нь давчдаж багтран хэдэнтээ ханиав. Нүдээ нээтэл байшингийн адар нүүрэн дээр нь буучих шиг санагдлаа.
-Босох юм сан. Хүүгээ хаана явааг мэдмээр байна… Миний хүү… гээд чангаар хашгирснаа, мэгшүүлэн уйлав. Айлын нь хөгшин орж ирээд “Юу болов” хэмээн айх, гайхахыг зэрэгцүүлэн хэсэг алмайрснаа очиж Шагайгийн духан дээр гараа тавиад:
-Миний хүү яав… Чингүн ирээгүй юу… гэснээ хоёр гараас нь татаж өндийлгөлөө.
Өдөр бүр цай, хоол хийж өгч, бөөцийлдөг энэ хөгшин Шагайгийн цээжин дотор юу бөөгнөрч, юунд шаналж байгааг сайн мэдэх. Ширхэг ч бараангүй сүүн цагаан толгойтой хөгшин рүү эгцлэн харснаа Шагай:
-Миний хүү ирсэнгүй… гээд хоолой нь зангирахад Юра гуай:
-Чингүн сайн яваа. Өчигдөр манай Өнхрүүштэй уулзсан байна лээ. Удахгүй хүрээд ирнэ… Миний хүү, халуун хоол идэж, цай уу… гээд барьж, орж ирсэн халуун саваа онгойлгов.
-Тийм үү. Өнхрүүштэй уулзсан гэнэ үү. Хүүгээ ирэхгүй удахаар би гэж нэг заяагүй амьтан муу л юм бодлоо… гээд нүд нь сэргэх Шагайг харж суусан хөгшний зүрх шархираад явчихжээ.
… Эхнэр, хүүтэйгээ гурвуул дутуу юмгүй сайхан амьдарч байсан. Энхжинг Америк руу явснаас хойш ч гэсэн хоёр эр хүн догь л байсан даа. Хоёр жил гаруй утсаар ярьж, хааяа хэдэн төгрөг шилжүүлээд л… Энэ нь эндээс шуудан алгасахгүй шахам илгээмж явуулаад:
-Ирэх жил ээж нь ирнэ… гээд хүүгээ бөндийтөл асарч, бөөцийлдөг сөн. Гэвч нэг өдөр аваарт ороод, хэдэн сар эмнэлгийн ор сахисны эцэст хэвтрийн хүн болсон. Ээжийн нь явуулсан хэдэн төгрөгийг хүүгийнхээ нэр дээр хадгалуулдаг Шагай эмчилгээндээ сохор зоос аваагүй. Их сургуульд орох оноо дутаж хуваарьгүй хоцорсон Чингүн:
-Би ажил хийе… гэжээ. Аавынхаа сэтгэлийг зовоохгүй гэсэндээ ингэж хэлж байгааг мэдээд Шагай:
-Хүүгээ мэргэжилтэй хүн болгоно оо гээд амьтан хүн царайчилж байгаад Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд оруулсан. Гэвч Чингүн нэгдүгээр курсээ ч төгсөлгүй:
-Наймаа хийе… гэхэд нь эцэг нь дурамжхан байсан. Тэгтэл:
-Ээж зөвшөөрсөн… Намайг наймаа хий гэсэн… хэмээн зүтгэх хүүгийнхээ хүсэлтийг хорьж чадаагүй.
… Хоёр сая төгрөг халааслан Эрээн явсан Чингүн хэдэн гутал, пүүз авчрав даа. Сарын дараа өөр, өөр размертай хэдэн гутал, пүүз хог болон үлдсэнээс “ашиг” гэж аавдаа үзүүлэх юм байгаагүй. Наймаа эрсдэлтэй гэдгийг мэдэх болохоор ганц хүүгээ зэмлээгүй. Харин ч “Гар хоосон гэж санаашрах вий”, “Үеийнхнээсээ ичиж, зовох вий. Нэгэнт сургуулиа орхисон хүн…” хэмээн зовниод, дахин гурван саяыг өгөхдөө:
-Одоо ямар бараа сонгохоо мэдэх байлгүй, миний хүү. Аавын хүү уг нь азтай хүн байгаа юм… гэж ирээд урам өгсөн.
-Ийш тийш явах зардлаасаа эхлээд чирэгдэлтэй юм. Хүү нь найз нөхдөө бараадан, суурин байж мөнгөний ажил хийнэ ээ. Хүүгээ ингэж хэлэхэд аав нь:
-Миний хүү өөрөө мэд гэхээс өөрийг хэлээгүй…
Энэ үеэс Чингүн гэртээ оройтон ирж, бас хааяа архи үнэртүүлэх болов. Орноосоо босч чадахгүй аавдаа худал хэлээд аргалчихна…
Америкт байгаа Энхжин Шагайтай утсаар ярих нь цөөрөөд байлаа. “Эх нь хүүтэйгээ ярьж…” гэдгийг Чингүний ярианаас хааяа олж мэдэх.
“Хүний нутагт ажил хийж яваа хань минь өвдөж, зовчихоогүй байгаа” гэх сэтгэлийн зовнил Шагайгийн нойрыг хугаслаж байлаа. Сайн амарч чадаагүйн улмаас аваарт өртөж, эрэмдэг болсон бие нь өвдөж, шаналах нь цөөн бус… Нойртой хоновол өвдөх нь бага гэдгийг мэдэх хэдий ч “Эхнэр минь ажил хийж байхад би гэж нэг амьтан ингээд хэвтэж байна” гэх бодол нь түүнийг унтуулахаа больжээ.
Ажил тарсны нь дараа Шагай эхнэр рүүгээ хэд, хэд залгаад, утсаа авсангүй.
“Өвдөж, зовоогүй байгаа… Яагаад утсаа авахгүй байна… Хүний газар цаг наргүй ажиллаад хэцүү байгаа… Толгой их өвдөх болсон гэж нэг удаа хэлж байсан юм сан…”
Шагайгийн санаа ийн зовоод тайван байж чадсангүй. Оройхон хэрд дахиад залгалаа. Удтал дуудуулсны эцэст утсаа аваад:
-Чамд одоо юу хэрэгтэй юм бэ… Би хэдэн төгрөгний төлөө хуруу, хумсаа хугалах шахам ажиллаж байна. Чи гэртээ хэвтээд байдаг… Гэтэл миний хүү, дандаа л “Гадуур явж байна” гэх юм… хэмээн тачигнах нь тэр. Шагай уг нь хайртай хань…

Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
₮2,500