Үнэтэй мэдээ
ГОВИЙН ГОЛД БАЙХ ЁСГҮЙ ГЭР ОЛООД ДОТОР НЬ ОРТОЛ....
2026.08.05
964 үзэлт
Монголын говьд төөрсөн хүмүүсийн ярьдаг нэгэн хачирхалтай домог бий. Тэр нь хүн мал барьж иддэг үл мэдэгдэх амьтны тухай биш, харин говийн дунд гэнэт гарч ирээд удалгүй зэрэглээнд уусан алга болдог нэгэн гэрийн тухай юм. Хамгийн аймшигтай нь тэр гэрийг харсан хүмүүсийн зарим нь дотор нь орж үзсэн гэж баталдаг. Харин тэдний ярьсан зүйлс өнөөдөр ч тайлагдаагүй нууц хэвээр үлджээ. Тэд эхэндээ үүнийг энгийн зэрэглээ гэж бодсон юм. Гэвч хэдэн цагийн дараа тэд говийн голд байх боломжгүй хуучин бор гэрийн үүдэнд зогсож байлаа. Харин тэр гэрт орж үзсэн зүйл нь насан туршид нь мартагдаагүй гэдэг. Энэ бол 1954 онд Өмнөговьд судалгаа хийж явсан эрдэмтдийн үлдээсэн хамгийн нууцлаг тэмдэглэлүүдийн нэг юм.......
Ан амьтан тэр бүр тааралддаггүй, хааяа нэг тоорой мод сүглийхээс өөр зүйлгүй элчилгүй уудам Говь нутаг эртнээс нааш хүний сэтгэлийг өөртөө татсаар иржээ. Энэ нутагт анх удаа хөл тавьсан хүн бүрийн сэтгэлд нэгэн зэрэг бишрэл, айдас төрдөг гэдэг. Говь нутгийн хамгийн сонирхолтой бөгөөд хамгийн нууцлаг үзэгдлийн нэг нь зэрэглээ юм. Нутгийн хөгшид түүнийг зүгээр нэг байгалийн үзэгдэл биш гэж ярьдаг. Зарим нь алсад хот балгас харсан гэдэг бол нөгөө хэсэг нь айл гэр, хүн амьтан, бүр оршин байдаг эсэх нь мэдэгдэхгүй зүйлсийг үзсэн тухайгаа хүүрнэдэг. Тийм ч учраас зэрэглээ гэдэг үг Говийн тухай домог, хууч ярианы салшгүй хэсэг болжээ.
Тэгвэл 1954 онд Говь нутагт судалгааны ажил хийж явсан монголч эрдэмтэн Сергей Долгемцовын тэмдэглэлд өнөөг хүртэл тайлагдаагүй нэгэн хачирхалтай явдлын тухай өгүүлсэн байдаг. Түүний тэмдэглэл дараах байдлаар эхэлдэг. Манай эрдэм шинжилгээний баг Монголын говь нутагт бий болсон гэх аймшигт махчин мангасыг судлахаар 1954 оны долоодугаар сарын сүүлчээр Өмнөговь аймгийг зорилоо.
Махчин мангас хэмээн нэрлэгдэх болсон шалтгаан нь тун аймшигтай байв. Нутгийнхны ярьснаар тэрхүү үл мэдэгдэх амьтан хүн, малыг хормын төдийд барьж иддэг бөгөөд бараг ямар ч ул мөр үлдээдэггүй ажээ. Бидний хувьд тэр амьтныг үнэхээр харсан гэх хүнтэй уулзах нь хамгийн чухал байлаа. Учир нь тэр малчинтай цуг явсан хүн тэр амьтанд идүүлсэн байв. Ингээд бид долоо хоног шахам зам туулсны эцэст өнөөх малчныд хүрч очлоо. Өдрийн халуун буурч, говийн салхи бага зэрэг сэрүүсэж эхэлсэн үе байв. Малчин биднийг угтан авсан ч түүний харцанд тайлбарлахын аргагүй түгшүүр мэдрэгдэж байлаа. Орой нь галын дэргэд сууж байхдаа тэр болсон явдлын тухай ярьж эхэлсэн юм.
- Тэр өдөр тэнгэр цэлмэг байсан. Ямар ч аюул байхгүй юм шиг л санагдсан даа… гэж тэр намуухан өгүүлэв.
Түүний яриагаар бол гэгээн цагаан өдөр газраас аянга цахилгаан шиг зүйл гарч ирээд цуг явсан хүнийг нь ухаан алдуулж хоромхон зуур хувцасан дотуур нь ороод идчихсэн бололтой. Малчин эр тэр даруй зугтаж гэртээ харьсан юм байх. Түүний дуу хоолой тэр хэсэг дээр мэдэгдэхүйц чичирч байлаа.
- Би эргээд харах зориг хүрээгүй… Амьд гарах л тухай бодсон… гэж тэр хэлсэн юм.
Галын дөл түүний үрчлээтсэн нүүрэн дээр анивчин тусаж байв. Бид хэн нь ч яриаг нь тасалсангүй. Хэдийгээр эрдэм шинжилгээний хүмүүс ба…

Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
₮2,500