Үнэтэй мэдээ
Хөвч тайгад төөрсөн бүсгүйн АМЬДРАХ, АМЬД ГАРАХЫН ТӨЛӨӨХ 129 ХОНОГИЙН ТЭМЦЭЛ-2
2026.08.04
263 үзэлт
1-р хэсгийн үргэлжлэл.
...зөөлхөн гэгч нь харж зогсоно. Араас 30 гаруй насны өндөр, туранхай, үүргэвч үүрсэн залуу гарч ирээд “Та хэд энд байсан юм уу. Давгүй биз дээ” гэв. Болдоо биднийг авчруулахаар энэ залууг Урал машинтай явуулжээ. Бид яг л өлсөж үхэх гэж байгаа мэт тэр залуу юу авчирсныг нь доошоо суун суутал харсан. Хэл, амаа долоох нь долоож, ходоод хоржигнож байсан юм. Тэр залуу бидэн дээр ирэхийн тулд долоо хоног алхжээ. Бидэнд өгнө гээд баахан чихэр цүнхлээд ирсэн байна. Амаа олохгүй идэж, дахиад юу байгаа бол гэсээр бид цүнхнээс нь харцаа салгаж чадахгүй л байлаа. Хүч тамиргүй, өөрөөс нь харцаа салгаж чадахгүй байгаа бидэнд хандаж, өнөөх залуу “80 километрийн цаана Урал машин байгаа. Тэнд хүнс хангалттай бий. Шаварт суугаад наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болсон. Урал машин руу очиж хоол, хүнс авчрахаас өөр сонголт байхгүй” гэлээ. Ямар ч гэсэн хотоос хоол явуулсан юм байна. Өлсөөд алхах ч тэнхэлгүй болсон бидэнд 80 километр гэдэг маш хол сонсогдож байлаа.
Гэсэн ч бид машин байгаа зүгт алхахаар шийдэж, буухаар боллоо. “Гэртээ харъя. Бууя” гэж ойгоор нэг хашхирч, бид бэлтгэлээ базаав. Өөрсдөө хэрэгтэй гэсэн хөнжил, дэвсгэр, майхан, тогоо шанагаа аваад хөдлөхөд бэлэн болов. Хамгийн сүүлчийн шанага хүрэхгүй гурилаа хуураад, өөр өөрсдийнхөө аяганд хувааж хийгээд, уул уруудаад алхлаа. Хаваржин түүж, туйлдаж, ядарч, өлсөж явахдаа түүсэн самраа бид отогтоо орхисон. Эргээд хэн нэгэн нь ирж авна гэж бодоод битүүлээд, боогоод орхив. Гэхдээ хэн нь ч тэр самарт харамсаагүй. Бид отгоосоо гараад 2-3 километр алхаж байсан байх. Нэг залуугийн бие муудаж, ухаан алдаад уналаа. Амнаас нь цагаан хөөс сахарч, тамирдаад, сэрэхгүй хэсэг болов. Энд, тэндгүй сандралдаж, өнөөх залууг сэргээх гэж бид байдгаараа үзсэн. Залуучууд маань хулгана агнаад, жаахан бор шөл хийлээ. Нөгөө залуу ч сэргэв. Шөлнөөсөө уулгаж, тамир тэнхээ оруулаад хэвтүүлсэн. Тэр залууд цааш явах тэнхэл байгаагүй. Ингээд бид зохион байгуулалтад шилжиж, таван залуу маань машин руу явж, хоол хүнс авчрахаар явахаар бо…

Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
₮2,500
Холбоотой мэдээ
ДАЙНД МОРДСОН НӨХРӨӨ БИ ДОЛООН ЖИЛ ХҮЛЭЭСЭН…ГЭТЭЛ ТҮҮНИЙГ ОРШУУЛСАН УУЛНААС ИРСЭН НЭГЭН ӨВГӨН ‘ТАНАЙ НӨХРИЙН ТУХАЙ ХЭЛЭХ ЁСТОЙ НЭГ ҮНЭН БИЙ’ ГЭВ…
2 hours ago
Чи бол арчаагүй, хоёулаад ямарч ирээдүй байхгүй гэж түлхсэн чинь хэдэн жилийн дараа
14 hours ago
ӨНЧИН ӨРӨӨСӨН ОХИНИЙГ ӨРӨВДӨӨД ГЭРИЙН ҮЙЛЧЛЭГЧЭЭР….
17 hours ago
НӨХӨР МААНЬ ХӨДӨӨ ЯВААД ТАВ ХОНОГ ХОЛБОГДСОНГҮЙ… ГЭТЭЛ МАШИН НЬ ЗАМЫН ХАЖУУД БАЙХАД ДОТОР НЬ ӨӨР ХҮНИЙ ХУВЦАС БАЙЖЭЭ…”
20 hours ago