Үнэтэй мэдээ

ӨНЧИН ӨРӨӨСӨН ОХИНИЙГ ӨРӨВДӨӨД ГЭРИЙН ҮЙЛЧЛЭГЧЭЭР….

2026.10.17 1,357 үзэлт
ӨНЧИН ӨРӨӨСӨН ОХИНИЙГ ӨРӨВДӨӨД ГЭРИЙН ҮЙЛЧЛЭГЧЭЭР….
ГЭРИЙН ҮЙЛЧЛЭГЧ БОДИТ ТҮҮХ

Хүүхэд харах хүн ажилд авья аа. Сайхан тохьтой томоотой охин хайж ольё гэж нөхөр үглэх болсоноор энэ бүхэн эхэлсэн юм. Эхэндээ тэгсэн ч яахав гээд дэмжсэн мөртлөө яг хайлгүй тэгж байгаад нэг болгоно доо гээд яваад л байв. Нөхөр сүүлдээ гэрт нь байрлаад хүүхэд хардаг хүүхэд асрагч их олон болсон гэнэ.

Би сайн асууж сурлаа. Ер нь яаралтай ольё гэв. Би ажил ихтэй байна ш дээ чи тэгвэл хайгаад олчих гээд би нөхөртөө хэлсэн. Бид хоёр гурван хүүхдээ уг нь өөрсдөө л харж болгож ясли цэцэрлэг гээд гүйлддэг байсан юм.

Нөхрийн аав ээж эрт өнгөрсөн болохоор хүүхэд харах хүн манайд хомс. Манай аав ээж хөдөө суманд. Малаа орхиж хотод орж ирнэ гэж яасан ч байхгүй тийм хүмүүс. Жилдээ нэг ирэх үедээ мал хуй хэцүүдлээ хурдан буцья гээд арай гэж хоёр гурав хоноод яараад явчихдаг.

Хүүхдүүдээ хөдөө аав ээжрүүгээ явуулчих гэхээр сургууль соёл нь хэцүүднэ бас өөрсдөө санаж үхнэ гээд асуудал их. Хоёулаа оройтож тардаг миний ажил ялангуяа бүр оройтдог заримдаа бүр хонож ажилладаг тийм ажил л даа. Тэр хэрээрээ уг нь сайн олдог. За ингээд хүүхэд харах хүн нөхөр хайхаар боллоо.

Жинхэнэ аймшгийн охиныг гэртээ үйлчлэгчээр авсан түүхээ гэнэт бичмээр санагдсан учраас энд эхлэлээс нь нуршчихлаа. Ой гутаж , дотор муухайрч бүр дотроо харааж унших байх. Гэхдээ яах гэж тийм хүн гэртээ байлгасын гэж битгий бичээрэй. Наадхыг чинь өөрөө хангалттай сонсдог сонсчихсон бас өөртөө хэлээд өөрийгөө хараагаад дууссан.

Хөдөөний хөөрхөн даруухан , жилийн чөлөө авсан оюутан охин байрлаж хүүхэд харах ажил хайж байна гэсэн зараар анх холбогдсон гээд нөхөр хэлэв. Би өөрөө хөдөөний оюутан бас анх хотод орж ирээд явж байсан учраас наад чинь харин болохын бишүү. Уулзаж харья л даа. Жилийн чөлөө авсан гэхээр 1 жилдээ ажлаас гарах энээ тэрээ байхгүй яг тогтвортой ажиллах юм бишүү гэж би ч дэмжээд нөгөө охиныг гэртээ дуудсан.

Арван есөн настай нэгдүгээр курст байх ёстой хэдий ч сургалтын төлбөрийн асуудлаас болоод энэ жил өнжсөн. Хөдөө өсөж төрсөн ч аав ээж нь хөөрхий өнгөрөөд аавынхаа эгчийнд амьдарч байсан гээд үнэхээр нүдэнд дулаахан даруухан царайтай охин ирсэн. За өөр хүн хайхаа больё эгч нь чамайг авья том охин бол гараас гарчихсан өөрөө хичээлдээ яваад өөрөө ирчихнэ. Бага хоёрыг л харахад болно гээд цалин мөнгөө ярилцаж тохироод ингээд маргааш нь хүүхэд асрагч маань манайд нүүж ирлээ.

Ажлын өрөө болгоё гэж ярилцаж байсан өрөөгөө асрагчдаа гаргаж өгөөд ор худалдаж авч хувцасны жижиг шүүгээ нэмж тавьж өгөөд эхний хэдэн өдөр би эрт тараад очиж туслангаа юмнуудыг нь зааж өгөөд овоо жигдрэв. Хүүхдийг бол арга эвийг нь олоод үнэхээр сайн харах төлөвтэй. Ялангуяа манай бага санаанд нь нийцэхгүй л бол шууд хойшоо саваад унадаг төрлийн маш хөдөлгөөнтэй 2 настай хүү. Гэтэл бага хүүгийн учрыг дориун сайн олоод хүү ч асрагчтай тоглох их дуртай байгаа нь санаа амраав. Өнчин өрөөсөн охин гээд яагаад ч юм эвийлж хайрлаад өрөвдөөд ажил их хийлгэж чадахгүй эгчийн дүү зөвхөн хүүхэд л хар. Хоол унд бэлдэх хэрэггүй. Гэр орон битгий цэвэрлээрэй.

Том охин цэвэрлэчихнэ. Илүү дутуу зүйлд бүү санаа зовоорой хэрэгтэй юм байвал захиарай гээд ажилдаа явдаг болов. Эхэндээ санаа зовноо. Яаж байгаа бол уйлалдаад асрагч охиноо ядраагаад нөгөөх маань болилоо гэхвийдээ гээд . Тэгээд орой ирэхэд хоёр хүүхдийн хувцас угаачихсан , тоглож наадад маш сайн харсан гээд өөрөө ч бүр дуртай сууж байдаг болов. Нөхөр тараад ирэх цаг 20:00 цаг орчим. Би ихэнхдээ үүнээс оройтно. Үүнээс болоод манай оройн хоол ер нь их оройтдог байлаа. Тэгсэн орой очиход хоол хүртэл хийчихсэн байдаг болов...

Хүүхэд харах хүн ажилд авья аа. Сайхан тохьтой томоотой охин хайж ольё гэж нөхөр үглэх болсоноор энэ бүхэн эхэлсэн юм. Эхэндээ тэгсэн ч яахав гээд дэмжсэн мөртлөө яг хайлгүй тэгж байгаад нэг болгоно доо гээд яваад л байв. Нөхөр сүүлдээ гэрт нь байрлаад хүүхэд хардаг хүүхэд асрагч их олон болсон гэнэ.

Би сайн асууж сурлаа. Ер нь яаралтай ольё гэв. Би ажил ихтэй байна ш дээ чи тэгвэл хайгаад олчих гээд би нөхөртөө хэлсэн. Бид хоёр гурван хүүхдээ уг нь өөрсдөө л харж болгож …

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

₮2,500