Үнэтэй мэдээ

Хөвч тайгад төөрсөн бүсгүйн АМЬДРАХ, АМЬД ГАРАХЫН ТӨЛӨӨХ 129 ХОНОГИЙН ТЭМЦЭЛ

2026.08.04 1,250 үзэлт
Хөвч тайгад төөрсөн бүсгүйн АМЬДРАХ, АМЬД ГАРАХЫН ТӨЛӨӨХ 129 ХОНОГИЙН ТЭМЦЭЛ
Хөвч тайгад төөрсөн Д.ДОРСМАА бүсгүйн АМЬДРАХ, АМЬД ГАРАХЫН ТӨЛӨӨХ 129 ХОНОГИЙН ТЭМЦЭЛ
Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн хуучин эцэс.
"Хаврын түүвэрт хүн авч явна. Түүсэн самрынхаа 50 хувийг авна. Хоол, тамхи, унааны зардлыг бид даана" гэсэн зарын дагуу холбогдлоо. Би өмнө нь ах нартайгаа хамт нэг удаа самарт явж байсан учраас өөрийгөө туршлагатай гэж үнэлсэн минь тэр л дээ. Утас руу нь залгаад:
– Сайн байна уу, зарын дагуу холбогдож байна. Эмэгтэй хүн явж болох уу? гэж асуухад, өөдөөс:
– Болно оо, Сэлэнгэ аймгийн Мандал суманд хүрээд ир. Бид 3 дугаар сарын 13-нд хөдөлнө. Шинжилгээний бичиг шаардлагагүй, хулгайн замаар яваад ирнэ. Сард 5 сая, хоёр сар яваад 10 сая төгрөг, үүнээс ч илүү мөнгөтэй ирэх боломж байгаа шүү. Түүвэрт явсан хүмүүс 5 дугаар сарын 17-нд бууж ирнэ гэж ярьсан.
Утасны яриа яг үнэндээ миний шуналыг хөдөлгөсөн. Хөл хорио тогтоогоод амьдрал хэцүү, хоногийн хоолоо арай гэж болгож байсан болохоор 10 сая төгрөг гэдэг их мөнгө шиг санагдсан юм. Тухайн үедээ 8 сая төгрөгөөр нь машин авч унаад, хоёр охинтойгоо болгоод амьдрах юм байна, хоёр сар л гүрийчихээд ирье гэж сэтгэл шулуудсан. Өөроосөө гадна хоёр найзыгаа уруу татаж, хамтдаа яваад ирэхийг гуйж зөвшөөрүүлсэн. Гэрийнхэндээ хэлж, хоёр охиноо харж өгөхийг хүслээ. Эгч нар маань ч гэсэн намайг амьдралын төлөө тэмцэж байгаа гэдгийг ойлгодог болохоор огт дургүйцсэнгүй.
Хоёр охиноо үлдээж байгаа учраас хоол хүнс, түлээ түлш, ахиухан нөөцөлж үлдээх хэрэгтэй болсон. Үнэндээ хүүхдүүдийнхээ, өөрийнхөө төлөө явж байгаа болохоор би эргэлзэж байгаагүй ээ. Яах бол гэсэн бодол ч надад огт орж ирээгүй, явах бэлтгэлээ базааж эхэлсэн. Самранд хамт явах Уянгаа гэдэг найзтайгаа хамт Улиастайн хуучин эцэст байдаг Нандин гэдэг ломбарданд эмэг бөгжнүүдээ бүгдийг нь тавиад бэлтгэлээ базаасан. Уянгаа бид хоёр яг л адилхан амьдралтай, хоёр хоёр хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүд. Тухайн үед бидэнд мөнгө олох, хүүхдүүдээ өлсгөхгүй, хүн шиг амьдруулах юмсан гэсэн л бодол байсан. Хоёр охиноо оройжин эрхлүүлж, "Ээж нь хоёрхон сар л яваад ирнэ. Миний хоёр охин томоотой, мундаг, хамгийн гол нь эрүүл байж байдаг юм шүү. Дүүгээ даруулаарай" гэж дахин дахин захиж, хувийн бэлтгэлээ базааж, хажууханд байрлах халуун усанд орчихсон амарсан. Гурван хоногийн хугацаанд хөдөө явна гэж хэрэндээ л завгүй бэлтгэсэн болохоор их ядарсан байснаа санаж байна. Гэхдээ самар түүж байгаа, самраа борлуулж байгаа, мөнгөө тоолоод авч байгаа, гэртээ хоёр охиндоо ирээд машины зах орж байгаа минь хүртэл нүдэнд харагдаад л байлаа. Бушуухан шиг л яваад мөнгөтэй болж ирэх төсөөлөл тэр шөнө намайг бүр ч их яаруулсан. Ууланд оччихвол мөнгөтэй болно гэсэн бодол намайг дийлж, эцэст нь хоёр охинтойгоо цуг хөл дүүжлэх унаатай болж байгаагаа төсөөлсөөр би үүр цайлcontact. Хоёр охиноо гэдэс цатгалан, мөр бүтэн явуулахын төлөөх сэтгэл намайг хөвч тайга руу эргэлзэх зүйлгүйгээр зүглүүлэх хүч болсон.
3-р сарын 12
Бид шөнө дунд Улаанбаатар хотоос утсаар ярьсан хүний зааж өгсөн хуулга замаар Зүүнхараа руу явав. Бор тал ихтэй уулын замаар шөнөжин явсан. Тухайн үед
коронавирусийн халдвар дэгдэж, орон нутаг руу иргэдийг явуулахгүй байсан үе. Явуулсан ч заавал шинжилгээ өгсөн байх шаардлагатай байв. Тэгээд л хуулга замаар явахаас өөр арга байгаагүй. Бид шөнөжин давхисаар үүр хаяарч байхад Зүүнхараад очлоо. Намайг яаруулсан, тэвдүүлсэн өнөөх бодол сэтгэл дотор яг л хэвээрээ. Гэхдээ хоёр охиндоо бага зэрэг санаа зовж л суулаа.
3-р сарын 13
Эндээс л жинхэнэ амьдрал эхэлсэн дээ. Хотод хөдөөнөөс нийлсэн таних танихгүй, хор гаруй хүн хоёр машины тэвш дээр хуваагдаж суугаад, 20 цагийн үед Зүүнхараагаас уул руу хөдөллөө. Өмнө хожид харж уулзаж байгаагүй хүмүүс утсаар ярьсан тэр Болдоо гэж хүнд итгээд Зүүнхараагаас уулын мухар руу хөдөлж байгаа нь энэ. Хоёр найзтайгаа явж байгаа болохоор би ч сэтгэл өндөр, түшиг хүнтэй гэж бодсон шиг сууж явлаа. Нөгөө хэд маань бие биетэйгээ танилцаж, 5 хоногийн дараа л түүвэр түүх газартаа оччихно гэсэн итгэл дүүрэн байсан. Биднээс гадна самар түүх өөр бригадын олон машин

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

₮2,500