Үнэтэй мэдээ

Аянгад цохиулж ухаан алдсан бүсгүйг оршуулснаар тэрээр галзуурч махчин араатан болжээ

2026.08.03 2,343 үзэлт
Аянгад цохиулж ухаан алдсан бүсгүйг оршуулснаар тэрээр галзуурч махчин араатан болжээ
Аянгад цохиулж ухаан алдсан бүсгүйг оршуулснаар тэрээр галзуурч махчин араатан болжээ.

Энэ явдал одоогоос 80 гаруй жилийн тэртээ Улаан-бургастайн нуурны Мойлт хэмээх газрын Оросын хилийн бүс нутагт болж өнгөрчээ. Тухайн үед Улаан-бургастайн нуурнаас эх авсан Ямбуу голын эрэг дагуу олон анчин айл нутагладаг байв. Тэдний нэг Цэвээндоржийн хүү Идэр гэгч нутаг усандаа алдартай цэцэн мэргэн, од хийморьтой нэгэн байсан бөгөөд амилсан чөтгөрийг даран дарсан баатар хэмээн ихэд хүндлэгддэг байжээ.

Түүнийг ямар чөтгөрийг хэрхэн яаж дарсныг нутаг усны хөгшчүүл одоо мэдэхгүй байж болох ч түүний ач хүү, өдгөө Улаанбаатар хотод ажиллан амьдарч буй Төмөрбаатар ах бидэнд энэ тухай сонирхуулан ярьсан юм.

Намрын нэгэн сайхан өглөө Идэр хөл хөнгөн, анч явдалд дадсан бор морио унан Улаан-бургастайн нуруу руу ан хийхээр оджээ. Тэрээр өдөржин явсан ч олигтой ан ер таараагүй тул нар доошлохын үед гэрийн зүг чиглэсэн байна. Бүрэнхий тасрахын алдад Мойлт хэмээх битүү модтой уулын хяраар явж байтал гэнэт түүний өмнүүр нэлээд зайтайхан газраар нэгэн чоно уул өөд сүүлээ хавчин өнгөрчээ.

Тэгмэгц Идэрийн дотор нар мандах шиг болж:"Өөрөө гүйн ирсэн амьтан байна даа. Миний ганц сумыг милаах гэж өмнүүр минь гүйв үү"хэмээн бодоод чонын явсан зүг рүү нэхэн довтолгожээ. Удалгүй нөгөөх чоно дахин харагдсанаа уул өөд сугаран алга болов.

Тэр үед Идэр түүнийг сайн ажиглан харж амжжээ. Гэвч түүнд нэлээд сонин амьтан шиг санагдсан байна. Тэр амьтан битүү харанхуйд чоно шиг соотойж харагдах чихгүй, мөн сүүл ч харагдсангүй. Гэсэн ч Идэр харанхуйд сайн хараагүй биз хэмээн бодоод нөгөөх амьтны араас хөөсөөр байв.

Нэлээд хөөцөлдсөний эцэст барааг л алдчихсан байтал, иш тийш хараачлан байтал түүний дээрх сэрэвгэр өндөр хадны орой дээр нөгөөх амьтан хоёр хөл дээрээ босоод зогсож байлаа.

Тэгэхээр нь Идэр буугаа шүүрэн авч, нэлээд сайн зааж байгаад буудчихав. Тэгтэл нөгөө амьтан цаашаа нэвс хийгээд унах шиг болов. Идэр түүнийг нам буудсан гэдэгтээ итгэлтэй байсан тул морио хөтлөн, яаралгүйхэн нө

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

₮2,500