Үнэтэй мэдээ
Зайрантны хараалаар төрсөн хүүхэд нь амьдаараа чөтгөр болов
2026.07.30
346 үзэлт
Зайрантны хараалаар төрсөн хүүхэд нь амьдаараа чөтгөр болов
Хүн зөвхөн үхэж үрэгдэж байж л бүгд чөтгөр болдог гэсэн эндүү ташаа ойлголт хүмүүсийн дунд байдаг бололтой.
Тэгвэл ад зэтгэрийн хараалд автсанаараа амьдаараа чөтгөр болох явдал ч байдаг гэнэ.
70 давхрын энгэрээр татанхай хөлтэй, туранхай хар хөгшин тэнүүчилж явдгийг зарим хүн мэдэх л байх.
Энэ эрийн хэрхэн амьдаараа буг чөтгөр болсон түүхийг сонсогч танаа тайлбарлая.
Уг ирийг нь Баянцагаан гэдэг. Өдгөө 60 хол гарсан настай эр.
Эцэг нь Дотоод яаманд ажиллаж байсан нагаан хочтой Цэвээндорж гэдэг хүн байжээ.
Цэвээндорж нь Архангай аймгийн Цэцэрлэгт хажид гэгч ганц бие хүүхний бутач хүүхэд болж мэндэлсэн бөгөөд ээжийгээ нас барсны дараагаар амьдралын эрхэнд Улаанбаатар хотод орж иржээ.
Эн бол 1933 он байлаа.
Тэрээр холын хамаатныхаа Сийлэгмаа гэдэг шалаг хүүхний гэрт ирсэн аж.
Энэ хүүхнийхээр Дотоод яамны яргачин болох Мангасдорж, Маахвар, Дамба нар ирж наргиж цэнгэдэг байсан бөгөөд залуухан хүү Цэвээндорж нэг л өдөр тэдний нүдэнд өртөв.
Тэгээд л Мангасдорж өөрийнхөө албан бус туслахаар болгож, 18 настай Цэвээндоржид баривчлагдаж буй хүмүүсийг дуудах, худлаа гэрчлэх зэрэг ажилд ихээхэн гаршиж байсан учраас ганцхан жил болоод л Дотоод яаманд харгалзагчаар ажилд орж.
Эсэргүү гэгдсэн хүмүүсийг байцаахад зодож нүдэх, жадлах зэрэг ажилд ихээхэн гаршиж байсан учраас Мангасдоржийн санаачилгаар ардын хувьсгалын 13 жилийн ойгоор нагаан буугаар шагнуулжээ.
Эн цагаас л эхлэн Цэвээндорж улам гарсан бөгөөд шагналтайгаа нагаан буугаар хүний дагз хага цохих, эсэргүүнүүдийг цаазлахад давхарлаж байгаад буудах зэрэг ажилд ихээхэн гаршсан аж.
Тиймээс ч 1935 онд Зөвлөлт Холбоот Улс руу сургуульд явуулжээ.
1937 онд төгсөж ирэхдээ юм л болбол "Ална! Хядна!" гэсэн ихээхэн сүржин амьтан болж хувирсан байлаа.
Тэгээд долоо хоногт 50 эсэргүүг илрүүлсэн үзүүлэлтээр Дотоод яаманд ажиллаж байсан зохиолч Дашцэвэгийн Сэнгээгийн дараа хоёрдугаар байранд орж, сэлмээр хүртэл шагнуулж байсан гэдэг.
Ойр залуугаараа гараа цусанд хутгасан Цэвээндорж ихээхэн хүүхэмсэг нэгэн байсан бөгөөд эсэргүү хэргээр хоригдож байсан хүмүүсийн эхнэрүүдийг айлган сүрдүүлж байгаад эрхшээлдээ оруулж дөнгөдөг бусармаг итгээд байв.
Тэрээр Дунгармаа гэдэг дүрлэгэр алаг нүдтэй багш хүүхэнд дурлачхаад өөрийн болгохын тулд нөхрийг нь хэлмэгдүүлэх төлөвлөгөө боловсруулжээ.
Тэгээд нөхөр Сугарыг нь Лүмбин хэрэгтэй холбогдуулан баривчилсан бөгөөд байцааж байхдаа нагаан буугаар тархийг нь хага цохисноор нөгөөдөх нь шархаа даалгүй үхэхэд хүрэв.
Энэ хооронд эхнэрийг нь элдэв гоё үгээр хуурсаар авч суужээ.
Тэгтэл 1938 оны өвөл Хөвсгөл аймгаас Рэгсэл гэдэг дархадын нэртэй зайранг баривчилж ирэх тушаал авсан аж.
Хэрэгтнээ баривчилчхаад шууд л Улаанбаатарыг зүглэхдээ оргоно гэж болгоомжлоод, дүн өвлийн хүйтнээр машины тэвшинд дээр хүлж хаячхаад давхиж байсан гэдэг.
Рэгсэл зайранд эсэргүү ял тулгаж, Японы тагнуулын байгууллагад хэрхэн элссэнээ ярь хэмээн яргалж байсан гээд бодохоор үнэхээр мулгуу нэгэн байсан гэдэг нь мэдэгддэг.
Рэгсэл зайранг байцааж гавьсан юмгүй шууд л буудан алах болоход, хөлдүү хоёр гараасаа ус гоожуулан байж:
"Чи амьдаараа өмхийрч ч үхнэ. Харин чиний хүүхэд чинь амьдаараа чөтгөр болж, булш эргэж амьдрах болно" хэмээн харааснаас болж хэлэхэд үүнийг сонссон Цэвээндорж гэнэтхэн уурлаж босож ирээд буудах гэсэн боловч Рэгсэл зайран нэгэнт амьсгал хураачихсан байлаа.
1939 оны намарт Цэвээндоржийн эхнэр амаржиж хүү төрүүллээ.
Цэвээндорж чинь маш их баярлан Халх голын дайны ялалтыг бэлгэдэн хүүдээ Баянцагаан гэдэг нэр хайрласан байна.
Гэхдээ хүү нь нэг л сонин хүүхэд төрснийг гэхийн хүнгүй гайхаж байв. Дөнгөж төрсөн хэр нь том том шүдтэй, татанхай хөлтэй, зэвүү хүрэм хахирган дуугаар уйлдаг хүүхэд байсан аж.
Өдөр ирэх тусам өсөж буй хүүхэд нь элий балай гэдэг нь тодорхой болж, түүхий махыг шүдээрээ тасчин идэх нь тун чиг аймшигтай харагдана.
Үүнээс зовохдоо эхнэр нөхөр хоёр хүүхдээ хүн амьтанд үзүүлэхгүй нууцална.
Хүү нь хүний нүд рүү эгцэлж харах нь бүү хэл, байдгаараа тонгойчхоод ээж аав хоёрыгоо ч үзэж чаддаггүй нэгэн байв.
Тэгтэл нэг удаа хамар хашааных нь айлын эмгэн нас баржээ.
Гэвч гэнэтхэн л хүн амьтан орлох Баянцагаан хүүгийн хахирган муухай дуугаар хашрах нь сонсогдоод явчхав.
Энэ чимээгээр Дунгармаа гүйж гартал га…

Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
₮2,500