Үнэтэй мэдээ

Дундговь аймгийн 10 жилийн дунд сургуулийн 10 р ангийн дөрвөн хүү нэг найзындаа очихоор…

2026.10.16 2,870 үзэлт
Дундговь аймгийн 10 жилийн дунд сургуулийн 10 р ангийн дөрвөн хүү нэг найзындаа очихоор…
Дундговь аймгийн 10 жилийн дунд сургуулийн 10 р ангийн дөрвөн хүү нэг найзындаа очихоор Мандалговиос холгүйхэн байлаг Луус сум руу унадаг дугуйгаар явжээ. Гэтэл тэдний замд сонин жигтэй явдал их тохиолдсон байна. Ингээд тэдний нэг өдгөө МУИС л суралцаж буй Х.Эрдэнэбаяр гэдэг хүүгийн яриаг сонирхуулъя. “Би ангийнхаа Тулгабат, Баатарсайхан, Энхтүвшин нартай хамт Батмөнх гэдэг найзынхаа гэрт очихоор өнгөрсөн зуны найман сарын эхээр Мандалговиос Луус сум руу явсан юм.
Урьд нь бид нар тийшээ унадаг дугуйгаар хэд хэд явсан болохоор бүр сурчихсан байсан. Тэр удаа ч гэсэн унадаг дуйгуйгаар явцгаасан. Гэхдээ тэр өдөр өглөө эрт явахаар тохирцгоосон байсан боловч би боорцог хийлгээд Баатар, Тулгаа хоёр хуушуур хийх гэсээр байгаад оройтоод бүр үд өнгөрч байхад буюу 16 цагийн үед хөдөлцгөөсөн.
Нэлээд оройтсон ч гэсэн дөрвүүлээ явж байсан болохоор яаралгүйхэн явцгаасан. Тэгээд орой бүрий тасрахын алдад би Баатартай түрүүлээд, харин Тулгаа, Түвшээ хоёр хоцорсхийгээд явж байсан.…
Тэр үед Баатар бид хоёр Гладиатор" киноны тухай яриад эргэн тойрноо анзаараа ч үгүй явж байтал гэнэт нөгөө хоёр чинь хойноос дуудсан. Тэгэхээр нь бид хоёр зогсоод яасан бэ? гэтэл нөгөө хоёр нэлээд хол зайтай зогсчихсон “Нааш ир ээ, эргэн тойрноо харахгүй байгаа юм уу?” гэсэн.
Тэгэхээр нь бид хоёр ийш тийшээ харсан чинь бид хоёрын эргэн тойронд хол хол зайтай шарилын чулуунууд бүрэлзэж харагдсан. Тэрнийг хармагцаа бид хоёр ум хумгүй буцаж нөгөө хоёр дээрээ ирсэн. Тэгээд дөрвүүлээ яагаад ийм газар орчихвоо гэж гайхаад, ямар ч гэсэн тэндээс холдохоор хөдөлсөн.
Урьд нь бид нар дандаа өдөр явдаг байсан болохоор бид хэд төөрчихсөн юм уу бүү мэд. Тухайн үед бид нар ингэж ярилцаад ямар ч гэсэн бууж амрая гээд нөгөө газраас нэлээд холдоод эргээд хартал яг бидний ирсэн зүгээс нэг бүдэгхэн босоо цагаан цайвар юм наашилж байснаа алга болчихсон.
Гэтэл тэр үед Тулгаа айгаад “Хэдүүлээ хурдхан эндээс холдоё” гээд байсан. Тэгэхээр нь бид нар тоохгүй “Зүгээр зүгээр, энд бууя” гээд хоол ундаа гарган идээд нэлээд суусан…

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

₮2,500