Үнэтэй мэдээ

14 ЖИЛИЙН ӨМНӨ АЛГА БОЛСОН ОХИН НЬ ГЭНЭТ ГЭРТЭЭ ИРЖЭЭ...ГЭТЭЛ ЭЭЖ НЬ ХААЛГАА ХААЖ ЦАГДАА ДУУДААД “МАНАЙ ОХИН ДОТОР ӨРӨӨНДӨӨ БАЙЖ БАЙНА” ГЭЖЭЭ...

2026.10.03 8,035 үзэлт
14 ЖИЛИЙН ӨМНӨ АЛГА БОЛСОН ОХИН НЬ ГЭНЭТ ГЭРТЭЭ ИРЖЭЭ...ГЭТЭЛ ЭЭЖ НЬ ХААЛГАА ХААЖ ЦАГДАА ДУУДААД “МАНАЙ ОХИН ДОТОР ӨРӨӨНДӨӨ БАЙЖ БАЙНА” ГЭЖЭЭ...
1998 оны зун Архангайн нэгэн суманд амьдардаг Самдан, Цэрэндулам хоёрын найман настай охин Энхжин сумын наадмын дараахан гэрийнхээ гаднаас алга болжээ. Тэр өдөр аав нь морь харахаар явсан, ээж нь хашаан дотроо ааруул дэлгэж байсан бөгөөд Энхжин үеийн хоёр охинтойгоо голын эрэг орж тоглоод үдээс хойш ганцаараа харьсан нь баттай байв. Оройн зургаан цагийн үед Цэрэндулам охиноо ус аваад ир гэж худгийн зүг явуулсан ч Энхжин тэр орой гэртээ эргэж ирээгүй байна. Худгийн дэргэдээс түүний жижиг төмөр хувин олдсон боловч охиныг хаашаа явсныг харсан хүн гарсангүй.

Тэр шөнөөс сумынхан бараг бүгдээрээ хайж, голын эрэг, жалга судаг, айлуудын эзгүй хашаа, зам дагуу хүртэл нэгжжээ. Маргааш нь аймгаас цагдаа ирж, Энхжингийн хамт тоглосон хүүхдүүдээс асуусан боловч охин голоос харихдаа хэвийн байсан, хэн нэгэнтэй уулзсан тухайгаа юу ч яриагүй гэдэг. Гурав дахь өдөр сумын баруун захын замаас Энхжингийн өмсөж явсан улаан сандаалын нэг өрөөсөн олдсон нь хэргийг бүр ч хүнд болгосон байна. Самдан тэр өдрөөс хойш машинтай хүн таарах бүрд дугаарыг нь тэмдэглэж, Цэрэндулам шөнө болгон хашааныхаа хаалгыг түгжилгүй охиноо хүлээдэг болжээ.

Харин алга болсноос нь хорин хоёр хоногийн дараа санаанд оромгүй зүйл болсон юм. Аймгийн төвөөс сум руу ачаа хүргэж явсан жолооч замын хажууд ганцаараа алхаж байсан хүүхдийг олсон бөгөөд тэр нь Энхжин байжээ. Охин турж эцсэн, хувцас нь тоос шороонд дарагдсан байсан ч биед нь ноцтой гэмтэл байгаагүй бөгөөд ээж аавыгаа хараад шууд тэвэрч уйлсан гэдэг. Хаана байсан, хэн авч явсныг нь асуухад Энхжин “Би сайн санахгүй байна, нэг айлд байсан” гэдгээс өөр юм хэлээгүй байна.

Эмч нар хүүхдийг айлгаж шахах хэрэггүй гэж зөвлөсөн тул Самдан, Цэрэндулам хоёр ч болсон явдлыг дахин дахин асуухаа больжээ. Энхжин эхний хэдэн сар шөнө муу унтдаг, хааяа хаалга цонхоо шалгаж байж хэвтдэг байсан ч удалгүй сургуульдаа орж, урьдынхаа хүүхдүүдтэй тоглож эхэлсэн байна. Нэг л зүйл Цэрэндуламд хачин санагдсан нь охин нь алга болохоосоо өмнөх зарим жижиг зүйлийг мартаж, харин гэр бүлийнхээ хүмүүсийг бүгдийг таньж байсан явдал байв. Хүүхэд айснаасаа болоод хэсэг хугацааны дурсамжаа мартсан байх гэж бодоод тэд энэ талаар нэг их юм ярьсангүй.

Он жил өнгөрч Энхжин дунд сургуулиа төгсөөд Улаанбаатарт суралцан, дараа нь аймгийн төвд ажиллах болжээ. Тэр алга болсон хорин хоёр хоногийн талаар бараг хэзээ ч ярьдаггүй, ээж нь сөхөхөөр “Надад үнэхээр юм санаанд ордоггүй” гэж хэлээд өнгөрдөг байсан байна. Самдан 2007 онд өвчнөөр өөд болж, Цэрэндулам сумандаа ганцаараа үлдсэн ч охин нь сар бүр шахам ирж эргэдэг байв. 2012 оны намар гэхэд Энхжин хорин хоёр настай, сүй тавьсан залуутай, дараа жил хуримаа хийхээр ярьж байсан гэдэг.

Тэр жилийн аравдугаар сарын нэгэн орой Цэрэндулам гэртээ ганцаараа зурагт үзэж суутал хашааны нохой нь гэнэт хуцаж эхэлжээ. Удалгүй гадна хаалгыг хүн хэд хэд тогшиход тэр охиноо ирж байгаа юм болов уу гэж бодоод гарав. Үүдэнд нь үсээ мөр хүргэсэн, саарал хүрэмтэй хорь гаруй насны танихгүй эмэгтэй жижиг цүнх барьчихсан зогсож байлаа. Цэрэндулам “Хэнтэй уулзах вэ?” гэж асуутал өнөөх эмэгтэй хэсэг чимээгүй харснаа “Ээж ээ, би байна” гэж хэлжээ.

Цэрэндулам эхэндээ сонссоноо ойлгоогүй бөгөөд эмэгтэйг андуурсан бололтой гэж бодсон байна. Гэтэл өнөөх хүн “Би Энхжин байна аа” гэхэд Цэрэндуламын гар хаалган дээрээ хөшиж орхижээ. Түүний өмнө зогсож байгаа эмэгтэй одоо байгаа Энхжинтэй нь усны дусал шиг адилхан биш ч нүд, хөмсөг, хацрын хэлбэр нь багадаа алга болсон охиных нь төрхийг санагдуулахаар байв. Цэрэндулам юу ч хэлэлгүй хаалгаа …

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

₮2,500