Үнэтэй мэдээ

МАРДАЙН УРАНЫ ҮЙЛДВЭРТ МОНГОЛ ХҮН АЖИЛЛАДАГГҮЙ БАЙЖЭЭ…ГЭТЭЛ ГАЗРЫН ГҮНЭЭС НЭГ ХҮН МОНГОЛООР ХАШХИРЧЭЭ…

2026.09.30 546 үзэлт
МАРДАЙН УРАНЫ ҮЙЛДВЭРТ МОНГОЛ ХҮН АЖИЛЛАДАГГҮЙ БАЙЖЭЭ…ГЭТЭЛ ГАЗРЫН ГҮНЭЭС НЭГ ХҮН МОНГОЛООР ХАШХИРЧЭЭ…
Социализмын үед Дорнодын талд монгол хүн байтугай жирийн орос хүн ч дураараа нэвтэрч чаддаггүй нэг газар байжээ. Тэр бол Мардай гэх ураны томоохон үйлдвэр бөгөөд тэнд яг юу болж, хэн ажиллаж, газрын гүнд юу хийж байдгийг тухайн үед хүмүүс бараг мэддэггүй байсан гэдэг. Харин олон жилийн дараа нэгэн ахмад хуульч надад “Би тэр газар өөрийн нүдээр орж үзсэн, одоо бодоход тэнд харсан хүмүүс л хамгийн хачин санагддаг юм” гэж ярьсан юм. Тэгээд хэсэг дуугүй сууснаа, “Тэр хүмүүсийг би одоо ч мартдаггүй” гэж хэлсэн нь энэ яриаг сонирхох хамгийн эхний шалтгаан болсон билээ.

Тухайн үед Мардайн талаар элдэв яриа хааяа сонсогддог ч хэн ч баттай юм хэлж чаддаггүй байж. “Хүнд ялтай орос хоригдлуудыг тийш нь аваачдаг гэнэ”, “Тэнд орсон хүн буцаж гардаггүй юм гэнэ”, бүр “Цаазын ялтай хүмүүсийг ураны уурхайд ажиллуулдаг” гэх хүртэл яриа явдаг байсан ч үүнийг өөрийн нүдээр үзсэн хүн бараг таардаггүй байжээ. Хууль, шүүхийнхэн хүртэл “Дээд хэмжээ авсан хүнийг тийш нь явуулдаггүй, тогтоолыг тодорхой хугацаанд гүйцэтгэдэг” хэмээн ийм яриаг няцаадаг байсан гэдэг. Харин өнөөх ахмад хуульчийн олон жилийн өмнө Мардайд харсан зүйл тэр тайлбартай нэг л нийлж өгдөггүй байж.

Би түүнээс “Мардай ер нь ямар газар байсан юм бэ?” гэж асуухад өвгөн хэсэг бодсоноо “Одоогийн залуус төсөөлөхөд хэцүү дээ” гэж эхэлсэн юм. Мардай бол тухайн үеийн Зөвлөлтийн маш өндөр нууцлалтай объектын нэг бөгөөд тэндээс атомын үйлдвэрлэлийн чухал түүхий эд болох уран олборлодог байжээ. Монгол ажилчин бараг байхгүй, үндсэн ажиллагааг Зөвлөлтийн талаас ирсэн хүмүүс хариуцдаг байсан бөгөөд ажилчид нь хүртэл хүссэн газраараа орж гардаггүй хатуу журамтай байсан гэнэ. Өглөө онгоцоор ажилдаа ирээд, орой нь буцдаг хүмүүс ч байсан гэж тэр хуульч ярьсан юм.

Мардайн орчимд нутгийн хүмүүсийн дунд бүр нэг хачин үг тогтчихсон байж, “Оросууд шороо зөөгөөд л байна, тэр шороогоороо яах юм бол доо” гэж хөгшчүүл ярьдаг байсан гэнэ. Уран гэж юу болох, яагаад тэр шороог тийм их хамгаалалт дор олборлодгийг жирийн малчин байтугай хотын олон хүн ч сайн мэддэггүй цаг байсан хэрэг. Мардайн зам руу санамсаргүй дөхсөн нутгийн хүнийг харуул буцааж, зарим хэсэгт ойртуулах ч үгүй гэсэн яриа тарсан болохоор хүмүүс өөрсдөө ч тэр хавиас зай барьдаг болжээ. Харин үйлдвэр дотор яг юу болдгийг мэддэг хүн улам цөөн байсан байна.

Нэг үе Дорнодын талын агаарын найрлагад өөрчлөлт орж, хортой бодисын хэмжээ нэмэгдсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл Монголын мэргэжлийн байгууллагуудад иржээ. Тэр үеийн нөхцөлд ийм мэдээлэл гарлаа гээд өнөөдрийнх шиг шууд нийтэд зарлах боломжгүй, дээрээс нь Мардайтай холбоотой асуудал бүр эмзэгт тооцогддог байсан гэнэ. Монголын тал асуудлыг газар дээр нь хамтран шалгах хүсэлт тавьж, нэлээд ярилцсаны эцэст цөөн хүний бүрэлдэхүүнтэй багийг оруулахаар болсон байна. Тэр багт хууль, төрийн ажлын шугамаар явсан өнөөх ахмад хуульч багтсан нь амьдралдаа ганцхан удаа Мардайн хаалганы цаана орох шалтгаан нь болжээ.

Тэднийг Дорнодод очиход Зөвлөлтийн талаас тосож авсан хүмүүс эхнээсээ л тун хүйтэн харьцсан гэдэг. “Та нар зөвшөөрсөн хэсгээс өөр газар явахгүй, хүнтэй дураараа ярихгүй, асуулт байвал биднээс асуу” гэж хэд хэд давтаж сануулсан байна. Ахмад хуульч тэр үедээ үүнийг цэргийн объектын жирийн л журам гэж бодсон бөгөөд хамт явсан хүмүүс ч нэг их юм асуулгүй толгой дохижээ. Харин Мардайн сууринд ойртох тусам зам дагуух шалгалтын цэг олширч, нэг хаалгаар нэвтрэх бүрд бичиг баримтыг нь дахин дахин шалгаж байсан нь түүнд хамгийн түрүүнд содон санагдсан гэнэ.

Тэрээр өмнө нь Монголд ажиллаж байсан Зөв…

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

₮2,500