Үнэтэй мэдээ

Нөхөр нь хиагтруу яваад ирэхэд эхнэр нь хэнээс ч юм жирэмсэн болжээ…төлөгт үзүүлтэл хүнээс биш

2026.09.28 2,060 үзэлт
Нөхөр нь хиагтруу яваад ирэхэд эхнэр нь хэнээс ч юм жирэмсэн болжээ…төлөгт үзүүлтэл хүнээс биш
1923 оны өвөл Заан Тэрэлжид нутаглаж асан Гэлэг гэдэг эрийн эхнэр ж.и.р.э.м.с.э.л.ж ихээхэн хэрүүл уруул тарьжээ. Учир нь Гэлэг зунжин, намаржингаа жин тээж Хиагт руу яваад эзгүй байсан аж. Эхнэр нь ямар ч э.р.т.э.й х.а.в.ь.т.а.а.г.ү.й гээд мэлзээд байдаг.

Мөн дэргэд нь айл байсан Гэлэгийн эцэг, эх хоёр ч бэрээ хэн нэгэнтэй холбогдоогүй хэмээн баталж байв. Тэгээд аргаа барсан Гэлэг Хүрээ орж номтой гэгдсэн хүмүүст эхнэрээ үзүүлжээ. Баруун хүрээний нэгэн гавж лам үзээд
“Бүсгүйн хэвлийд ер бусын хувилгааны сүнс шинтэж, үр нь чинийх байна гэж тайвшруулжээ.

Ингээд нэгэн үүрээр адуугаа маначихаад ирж байсан Гэлэг гэрийнхээ тооноор шар өнгийн гэрэл цацарч байхыг хараад гайхаж балмагдан яаран сандран ортол эхнэр нь нярайлан хүү төрүүлээд байжээ.

Хүү ер бусын илчтэй байсан агаад толгойгий нь тойроод үл ялиг шар гэрэл цацарч байлаа. Гэлэгийн эцэг, эх хоёр сөхрөөд уначихсан “Бурхан, бурхан минь” гэхээс өөр зүйл хэлж чадахгүй байв. Ер бусын эрдэм чадалт хүүгээ бусдаас нууцлахаар шийдлээ...

Ингээд цээрлэн Хүнбиш гэдэг нэр өгчжээ. Хүү нэг настайдаа хэлд орон жир бусын үгс хэлэх болов. Сав л хийвэл тэнгэр, лус савдаг ярина. Хоёр настайдаа төөрөөд алга болчихжээ. Чоно нохойн хоол болчихлоо х.мээн халаглан сандарцгааж байтал гурван хоногийн дараа ороод иржээ.

Хүүг хаана яваад ирэв хэмээн асуухад “Би Хангайн савдагтай уулзаад ирлээ” гэж хэлээд өөр юм ярьсангүй. Үүнээс хойш тэр үе үе хэд хоногоор алга болно. Нэгэн удаа өвөөгийнх нь бие муудаж хэвтэрт оржээ. Хүү гэнэтхэн нэгэн хий юмтай ноцолдож эхлэх нь тэр.

Тэгснээ “Аав аа. Үүдээ сөх. Үүнийг гарга” гээд нэгэн хий юмсыг “хөөж гаргажээ”. Тэгээд өвөө нь илааршив. Хүнбиш хүү энэ тухайд “Өвөөг чөтгөр авах гээд байсан. Би гурван аминыхаа нэгээр чөтгөрийг дарлаа” гэж хэлжээ.

Үүнд эцэг, эх нь эмзэглэн Хүрээн дэх гавж ламтангаасаа асуув. Ламтан “Наадах чинь уулын савдагийн хүү байна. Гурван нас хүртлээ гурван амиа та нарын төлөө өгч савдаг болох хувьтай юм байна. Бүү гашуудаарай. Тэр үеэс эхлэн хойд уулаа сайн тахиж бай” гэж хэлжээ.
Удаа ч үгүй эцэг Гэлэг нь мориноос унан ухаангүй шахам гэртээ хүргэгдэж ирэв.

Бараг л амьсгал хураачихаад байхад нь уул хадаар тэнээд явчихсан байсан Хүнбиш хүү гэртээ ирлээ. Тэрбээр амандаа агаар сорж явсанаа эцгийнхээ ам руу үлээж орхив.
Удалгүй Гэлэг амьсгал орон сэргэжээ. Хачирхалтай нь хугарсан хөл, шалбарсны нүүр нь эдгэчихсэн байжээ. Ингээд энэ хот айл түгшиж эхэллээ. Ламын хэлснээр хайртай хүү нь ганцхан амьтай үлдээд байгаа нь ийн эмзэглүүлэв.

Хүүг яг гурван нас хүрэх шөнө нь бие тулгар байсан ээж нь нярайлахаар өвдөж эхэллээ. Дуншин өвдөж байсан эх гэнэтхэн амьсгал хураав. Энэ үед Хүнбиш гэнэтхэн дөхөж очоод эхтэйгээ духаа нийлүүлтэл цас хийн орилох чимээ гарч шинэ хүү мэндэлжээ.

Эхийгээ сэргэн ухаан ороход шинэ төрсөн хүүгийн гарнаас барьсан Хүнбиш амьсгал хураасан байлаа. Энэ үед Хүнбишийн толгойноос шар гэрэл сацран тооноор гарч одлоо. Хүнбишийг хойд ууландаа тавьжээ. Энэ цагаас эхлэн Гэлэгийнхэн хэнд ч үл анзаарагдам хойд уулаа тахисаар ихэд бая…

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

₮2,500