Үнэтэй мэдээ

Галдаа мах өргөснөөс хойш нөхөр нь өвдөж нас баржээ… Гэтэл лам “Танай галд хүний мах хүрсэн байна” гэхэд эхнэр нь хэдэн жилийн өмнөх нэг явдлыг санав

2026.09.24 3,115 үзэлт
Галдаа мах өргөснөөс хойш нөхөр нь өвдөж нас баржээ… Гэтэл лам “Танай галд хүний мах хүрсэн байна” гэхэд эхнэр нь хэдэн жилийн өмнөх нэг явдлыг санав
Галавын гэрийн гал анх удаа учиргүй унтарсан тэр орой Уямаа нэг их юм бодоогүй өнгөрчээ. Өвлийн хүйтэнд тулгаа дүүрэн аргал хийж, дээрээс нь хэдэн хомоол нэмчихсэн байхад гал нь дүрэлзэхийн оронд хэсэг уугиад, хэн нэгэн дээрээс нь ус цацчихсан юм шиг тас хийснээ бөхсөн байна.

“Яасан сонин юм бэ” гэж Уямаа үнсийг нь ухаж үзээд дахин асаахад хойморт сууж байсан Галав “Чийгтэй түлш орчихоо биз, юундаа сүржигнээд байгаа юм” гээд тоосонгүй. Хожим нь тэр гэрт юу юу болсныг бодох бүрдээ Уямаа хамгийн түрүүнд яагаад ч юм тэр оройг санадаг болсон гэдэг.

Тэр үед Галавынхыг зовлонтой айл гэж хэлэх хүн нутагт нь бараг байгаагүй юм. Таван хошуу мал нь боломжийн өсөж, Галав өөрөө ажилд яс, Уямаа нь гэр орон үр хүүхдээ өөд татчихдаг, дөрвөн хүү нь ч эрүүл саруул өсөж байсан тул харин ч бүтэн сайхан айлд тооцогддог байжээ. Том хүү Очир нь цэргийн алба хааж байсан бол Оргил, Сүхээ хоёр аавыгаа дагаж малд гарна, бага Баяраа нь сургуулийн насны сэргэлэн хүү байв.

Орой хэд нь гэртээ цуглахад Оргил, Сүхээ хоёр махны өөх булаацалдаж, Баяраа ах нарынхаа ярианд хошуу дүрэн загнуулж, Уямаа “Хоолоо идэхдээ ядаж тайван байцгаа” гэж үглэх атлаа өөрөө инээж суудаг тийм л айл байсан байна.

Гэтэл хэдхэн жилийн дотор нэг юм нөгөөгөө дагасан мэт амьдрал нь уруудаж эхэлжээ. Эхлээд мал нь урьдынх шигээ өсөж үржихээ больж, тарган орсон хэдэн хонь хавар тэнхэлгүй үхсэн бол удалгүй Уямаа хөл хүнд болсон ч хүүхдээ дутуу гаргав. “Дөрвөн сайхан хүү байна, өөрийгөө л бод” гэж Галав эхнэрээ аргадаж байсан ч дараагийн удаа мөн л үрээ тогтоож чадалгүй зулбахад тэр өөрөө хүртэл хэд хоног дуугаа хураасан гэдэг. Энэ бүхнийг тэд тус тусдаа тохиолдсон золгүй явдал гэж бодсоор байсан бөгөөд хамгийн хүнд юм нь хараахан эхлээгүй байлаа.

Нэг намар Галав хониноос ирээд эмээлээ ч авч амжилгүй гэрийнхээ үүдэнд сөхрөөд суучихав. Уямаа “Яав аа?” гээд очтол Галав хоёр гараараа толгойгоо базан “Толгой дотор нэг юм шаагаад байх шиг, нүд харанхуйлаад байна” гэж арайхийн хэлээд удалгүй хажуу тийшээ унажээ. Тэр өдрөөс хойш Галавын толгой үе үе тэсэхийн аргагүй өвдөж, нүд нь бүрэлзэн, заримдаа ярьж сууснаа үгээ мартчихдаг болсон байна. Эмнэлэг бараадаж, мэддэг чаддаг хүнээр үзүүлсэн ч нэг хэсэг дээрдсэн мэт болсноо дахиад л хэвтчихдэг байв.

Галав өвдөх тусам гэрийн ажлын ачаа Уямаа болон хоёр дунд хүүгийн нуруун дээр бууж, малын араас явах хүн цөөрөхөд сүрэг ч дагаад хорогдож эхэлжээ. Нэг өдөр Оргил үхсэн хонио чирч ирэхэд Галав орноосоо өндийн “Өчигдөр л зүгээр байсан мал биз дээ?” гэхэд хүү нь “Тийм ээ, ааваа, өглөө очиход л хэвтчихсэн байсан” гэж хариулсан байна. Уямаа тэр хонины махыг ашиглалгүй холдуулсан ч үхсэн малынхаа араас хоёр хоногийн дараа дахин нэг хонь, удалгүй нэг тугал алджээ. Сонирхолтой нь тэр үеэс нохой нь орой бүр гэрийн үүдэнд хэвтэхээ больж, хэдэн алхмын зайтай суугаад гэр рүүгээ харан гаслах болсон гэдэг.

“Энэ айлд нэг л биш юм болоод байна” гэж хамгийн түрүүнд Уямаагийн төрсөн ах хэлсэн ч Галав тийм ярианд дургүй хүн байжээ. “Өвчин туслаа гээд сүнс савдаг болчихдог юм уу, мал үхлээ гээд хараал хүрчихдэг юм уу” гэж уурлаад яриаг тасалсан байна. Гэвч нэг шөнө Уямаа унтаж байгаад төмөр сав шалан дээр унах шиг дуунаар сэртэл галын хайчны нэг тал тулганы хажууд хэвтэж, нөгөө тал нь үнсэн дотор шаагдчихсан байжээ. Гэрийнхэн бүгд унтаж байсан бөгөөд Уямаа тэр явдлыг өглөө нь хэнд ч хэлсэнгүй.

Удалгүй цэргийн албаа дуусгасан том хүү Очир гэртээ ирэв. Дүү нар нь баярлан угтаж, Баяраа ахынхаа цэргийн цүнхийг ухаж, Уямаа хэдэн сар хадгалсан ааруул өрмөө гаргаж тавьсан ч Очир аавыгаа хараад баяр нь дорхноо буурчээ. “Аав чинь ийм болчихсон юм уу?” гэж тэр орой ээжээсээ аяархан асуухад Уямаа “Чамд хэлээд яах вэ гээд л… сүүлийн үед бүр босох нь ховор болсон” гэжээ. Очир хэсэг чимээгүй сууснаа “Эмнэлэг нь юу гэсэн юм?” гэхэд Уямаа толгой сэгсэрч, “Яг таг хэлсэн юм алга” гэсэн байна.

Очир ирснээр малын ажил арай цэгцэрсэн боловч Галавын бие харин улам мууджээ. Зарим өдөр бие нь хөнгөрч гадаа гараад суучихна, маргааш нь босож чадахгүй хэвтэх бөгөөд нэг удаа бүр Уямааг танихгүй мэт хэдэн хором ширтсэн байна. “Хөөе, би байна шүү дээ” гэхэд Галав цочсон мэт нүдээ анивчаад “Мэдэж байна аа, зүгээр л нүд бүрэлзчихлээ” гэж өнгөрөөжээ. Тэр явдлын дараа Уямаа нөхрөө жирийн нэг өвчинд баригдаагүй юм биш байгаа гэж анх удаа дотроо бодсон гэдэг.

Ингээд Галавын ойрын нэг хүн “Ламд нэг үзүүлээдэх, ядаж сэтгэл амарна” гэж дахин дахин хэлсний эцэст Галав өөрөө зөвшөөрөв. Оргил аавыгаа түшиж мордуулаад, тэр хоёр хэдэн сумын цаана нэртэй гэгддэг нэгэн настай ла…

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

₮2,500