Түүх

Тэмүжин холбоотонтойгоо дайтсан нь буюу Хар халзан элстийн тулалдаан

2026.09.15 16 үзэлт
Тэмүжин холбоотонтойгоо дайтсан нь буюу Хар халзан элстийн тулалдаан
1203 он. Монголын тал нутагт эрх мэдлийн төлөөх тэмцэл эцсийн шатандаа орж байлаа. Нэгэн цагт Тэмүжиний хамгийн хүчтэй холбоотон, эцэг мэт хүндэтгэж явсан Ван хан Тоорил түүнээс нүүр буруулж, хуучин анд Жамухатай нийлэн эсрэг нь босжээ.

Энэ бол Тэмүжин өөрийн хамгийн ойрын холбоотнуудтайгаа тулалдахаас өөр аргагүй болсон Хар Халзан Элстийн тулалдааны түүх юм.

Тэмүжин залуу насандаа ихээхэн бэрхшээл туулж байсан ч аажмаар хүчирхэгжин гарч иржээ. Түүний өсөлтөд Кэрэйдийн Ван хан тоорилын тусламж асар их нөлөө үзүүлсэн байдаг. Тэмүжин Бортыг Мэргидээс чөлөөлөхдөө ч Ван хантай мөр зэрэгцэн тулалдсан билээ.

Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам Тэмүжиний нэр хүнд улам өсөж, олон аймаг түүний талд орж эхлэв. Энэ нь Хэрэйдийн язгууртнууд болон Ван ханы хүү Сэнгүмд таалагдсангүй. Тэд Тэмүжин нэг өдөр Хэрэйдийн өөртөө нэгтгэнэ гэж болгоомжилж байлаа. Эцэст нь тэд Ван ханыг ятгаж, Тэмүжиний эсрэг эргүүлжээ.

Удалгүй Тэмүжинийг урхинд оруулах төлөвлөгөө боловсруулагдсан байна. Аз болоход энэ тухай мэдээг хоёр малчин түүнд дамжуулснаар Тэмүжин гэнэтийн дайралтаас мултарч чаджээ. Гэвч аюул өнгөрсөнгүй. Ван хан болон Жамухын нэгдсэн хүч араас нь нэхэн хөдөлсөн байна.

Тэмүжин өөрийн үнэнч нөхөд, цөөн тооны цэргүүдээ цуглуулан Хар Халзан Элс хэмээх газарт дайснаа тосон тулжээ.

Тал нутгийн салхи элсэн дээгүүр исгэрч, удахгүй Монголын ирээдүйг шийдэх тулалдаан эхлэх гэж байлаа.

Нэг талд Тэмүжин.

Нөгөө талд Ван хан тоорил, Сэнгүм болон Жамухаар удирдуулсан хүчирхэг эвсэл.

Тул…

Гишүүнчлэл шаардлагатай

Та үргэлжлүүлэн уншихын тулд гишүүн болж БАГЦ худалдан авна уу.

Багц сонгох