Түүх
Европийн түүхийг шийдсэн нь буюу Каталины өндөрлөгт болсон тулалдаан
2026.09.15
19 үзэлт
МЭ 451 он. Европ тивийн хувь заяа шийдэгдэх мөч ойртож байлаа. Баруун Ромын эзэнт гүрэн доройтож, олон зуун жилийн турш ноёрхож ирсэн хүч чадлаа алдаж эхэлсэн үе. Харин Евразийн уудам тал нутгаас нэгэн хүчирхэг эзэнт гүрэн баруун зүгт түрэн гарч, бүх Европыг түгшээж байв.
Тэр эзэнт гүрний удирдагч нь Аттила хаан байлаа.
Ромчууд түүнийг “Бурхны ташуур” хэмээн нэрлэдэг байсан бөгөөд түүний арми хаана хүрнэ, тэнд хот суурин шатаж, улс орнууд бууж өгдөг байв. Аттила өмнө нь Зүүн Ромын эзэнт гүрнийг өвдөг сөхрүүлж, асар их алба татвар төлүүлэх болсон байлаа. Одоо түүний харц Баруун Европ руу чиглэжээ.
451 онд Аттила олон үндэстнээс бүрдсэн асар том армийг удирдан Галль нутаг буюу өнөөгийн Францын нутагт довтлон орж ирэв. Хүннү морин цэргүүд замдаа таарсан хотуудыг эзлэн авч, Ромын холбоотнуудыг нэг нэгээр нь буулган авсаар байлаа.
Европ даяар айдас түгэв.
Хэрэв Аттила ялбал Баруун Ромын үлдсэн нутаг бүхэлдээ Хүннүгийн мэдэлд орох аюул нүүрлэж байв.
Энэ үед Ромын хамгийн чадварлаг жанжин гэгддэг Флавий Аэций хөдөлж эхэлжээ. Тэрээр ганцаараа Аттилагийн эсрэг зогсож чадахгүйгээ мэдэж байсан учир урьд нь Ромтой дайтаж явсан герман овог аймгуудтай эвсэл байгуулсан юм.
Вестготууд, франкууд, аланчууд болон бусад олон аймаг Ромын талд нэгдэв.
Удалгүй Европын хувь заяаг шийдэх хоёр их хүчин Каталауны өндөрлөг хэмээх өргөн талд нүүр тулан иржээ.
Тулааны өмнө хоёр тал өндөрлөг газрыг эзлэхээр уралдсан гэдэг. Учир нь хэн өндөрлөгийг авна, тэр тал тулаанд том давуу байдал олж авах байлаа.
Ширүүн мөргөлдөөн эхэллээ.
Мянга мянган дайчид жад, сэлэм, нум сумаар тулалдаж, морин цэргүүд тоос шороо манарган давхиж байв. Тулаан богино хугацаанд эмх замбараагүй, цуст тулаан болон хувирчээ.
Вестготуудын хаан Теодорих тулалдааны үеэр амь үрэгдсэн ч түүний дайчид ухарсангүй. Харин ч улам ширүүн дайрч эхэлсэн байна.
Нөгөө талд Аттила өөрийн шилдэг морин цэргүүдийг удирдан олон удаагийн дайралт хийжээ. Хүннүчүүдийн суман бороо, гэнэтийн довтолгоо нь дайсанд а…