Үнэтэй мэдээ

Эмээтэйгээ өссөн 15настай хүүгийн аймшигт хэрэг

2026.08.16 3,062 үзэлт
Эмээтэйгээ өссөн 15настай хүүгийн аймшигт хэрэг
2013 оны 5 сарын 22-ны өглөөний 06:00 цагийн үед дүүгийнхээ гэр бүлд өглөөний цайг нь өдөр болгон бэлдэж өгдөг Шанмин гэх залуу ямар нэг чимээ сураггүй байв. Өглөөний 08:00 цагийн үед дүүгийнх нь эхнэр Шанмины хүнсний дэлгүүрийн хажуугаар явж өнгөрөхөд хаалга нь бага зэрэг онгорхой байлаа. Ер нь бол орой дэлгүүр нь хаагдаад заавал дотроос нь түгжээд унтдаг байсан ч энэ удаад бүх зүйл нэг л биш санагджээ. Тэгэхээр нь нөхөр дээрээ очиж энэ бүхнээ хэлээд, Шанюн гээд нөгөө дүү нь дэлгүүр рүү нь яваад ороход арын өрөөнд орон дээрээ ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байв.

Хачирхалтай нь түүний биен дээр таван ширхэг цэвэр усны сав тавьсан байлаа. Болсон үйл явдлыг нэн даруй цагдаад мэдэгдэж, Сычуань мужийн маш амгалан тайван жижиг тосгоны цагдаа нар хэргийн газарт иржээ. Тэдний тогтоосноор 30 настай Шанмин гэх залуу шөнө дунд 03:00 цагийн үед нас барсан гэж үзэв. Ойр хавиар нь зодоон цохион болсон эсвэл ямар нэг зүйл эвдэрч хэмхэрсэн шинж байсангүй. Тэгэхээр Шанминыг унтаж байх үеэр нь хэн нэгэн дайрсан гэж үзэж байлаа.

Дэлгүүрийн хаалга, цонх бүгд бүрэн бүтэн, гаднаас хүчээр эвдэж орсон ул мөр байсангүй. Тэгэхдээ дэлгүүрийн текний ширээний шүүгээг хүчээр эвдээд зарим мөнгийг нь авсан нь тодорхой харагдаж байв. Утас болон бусад үнэ цэнэ хүрэх зүйлсийг хөндөөгүй байсан нь мөрдөгчдийг бага зэрэг эргэлзэхэд хүргэлээ. Зүгээр энгийн нэг дээрэм байсан уу, эсвэл яагаад алуурчин хохирогчийн биен дээр таван ширхэг ус тавьсан, ямар нэг мухар сүсгийн утга агуулга байсан уу гэх мэт төрөл бүрийн асуулт гарч ирж, тэр бүхний хариултыг олох шаардлагатай болов.

30 настай Шанмин бол жирийн л амьдралтай, ганцаараа амьдардаг, дүү Шанюндээ сайн тусалж, гэр бүлийнхээ хүнсний дэлгүүрийг хамтдаа ажиллуулдаг хүн байлаа. Тэрээр дэлгүүрийнхээ арын өрөөнд тогтмол унтдаг байв. Түүний дүү Шанюн хэлэхдээ: "Би ахтайгаа их дотно байсан. Тэр бидний байшинг хамтдаа барилцаж, хүүхэд харж өсгөхөд их тусалсан" гэж ярьжээ.

Ингэж ярьсан нь гаднын хүний оролцоо гэсэн таамгийг нэлээн бүдэгшүүлэв. Шанюний мэдээлснээр дэлгүүрээс тийм ч их зүйл хулгайлагдаагүй, бараа бүтээгдэхүүн онц ноцтой сүйдэж алга болоогүй байв. Зөвхөн хоёр ширээний шүүгээ эвдрээд доторх мөнгө нь байхгүй болсон байлаа. Тэр хоёр шүүгээгээ ихэвчлэн энгийн түлхүүрээр түгждэг бөгөөд нэг түлхүүр нь Шанминд, нөгөө түлхүүр нь Шанюнд байдаг байжээ.

Мөрдөгчдийн тогтоосноор алуурчин эхлээд Шанмины түлхүүрээр нэг шүүгээг нь нээгээд, харин Шанюнийхийг хүчээр онгойлгосон гэж үзэв. Хулгайлагдсан мөнгө нь ойролцоогоор 2000 юань орчим гэж Шанюн таамаглажээ. Ихэвчлэн 1, 5, 10 юанийн дэвсгэртүүд болон 5 могийн бутархай зооснууд байв. Шанюний дурдсанаар хэрэг гарахаас хоёр хоногийн өмнө 10 юанийн 100 ширхэг бодолтой шинэ мөнгө банкнаас авчраад, тэндээсээ бараг талыг нь хэрэглээд үлдсэнийг нь Шанминд өгч шүүгээнд хийгээрэй гэж хэлсэн байжээ.

Энэ нь мөрдөгчдөд чухал баримжаа болохуйц нарийн ширийн мэдээлэл байлаа. Яагаад гар утас болон үнэтэй тамхины хайрцгийг аваагүй мөртөө бага мөнгө рүү анхаарсан, зорилго нь үнэхээр дээрэм байсан уу, эсвэл өөр гэмт хэргийг сарниулах гэсэн халвхавч байсан уу гэдэг нь их сонирхолтой байв.

Цагдаа нар алуурчин дэлгүүрт орж хулгай хийх гэж биш, харин мөрдлөгийг төөрөгдүүлэх зорилгоор ийм үйлдэл хийсэн байж магадгүй гэж сэжиглэж эхэллээ. Ингэснээр Шанмины үхэл улам бүр ойлгомжгүй болов. Харин дэлгүүр рүү орж ирсэн байдлыг судлахдаа мөрдөгчид нэгэн сонин зүйлийг анзаарчээ. Тэр нь юу байсан бэ гэхээр бүх орж болох хэсгүүдэд гэмтсэн шинж тэмдэг байсангүй. Алуурчин дэлгүүр рүү орох гэж заваарах шаардлагагүйгээр зүгээр л алхаад орсон гэж үзэв.

Ингээд энэ дүгнэлтээсээ тэд хоёр боломжит хувилбарыг дэвшүүллээ. Нэгдүгээрт, алуурчин Шанминыг маш сайн мэдэх бөгөөд хэдийгээр шөнө байсан ч хаалгаа түүнд нээж өгөхдөө ямар ч эргэлзсэн шинжгүй онгойлгож өгсөн. Хоёрдугаарт, алуурчин сэмээрхэн дэлгүүрт нь нуугдаж үлдээд Шанмин хаалгаа түгжээд унтах хүртэл нь хүлээсэн байж болно. Гэхдээ хоёр дахь боломжийг онц ач холбогдолтой таамаг биш гэж үзэв. Яагаад гэвэл дэлгүүр нь тийм ч том зайтай биш тул хүнд харагдахгүй нуугдах боломж бараггүй байлаа. Тэгэхээр дэлгүүрт хэн нэгэн нуугдсан байлаа гэхэд төвөггүй Шанмины анхаарлыг татах байв.

Нэг хэвийн бус зүйл анзаарагдсан нь ах нь нас барчхаад байхад дүү Шанюн нь бүх зүйлд маш тайван хандаж байлаа. Ер нь ихэнх хүн гэр бүлийн гишүүнээ алдах үед цочрол, доор хаяж ямар нэг сэтгэл хөдлөл үзүүлдэг байхад Шанюн маш тогтуун тайван байв. Энэ хандлага нь цагдаа нарыг түүний оролцоог сэжиглэхэд хүргэжээ.

Түүнээс гадна Шанюн хохирогчоос гадна нэг түлх

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

₮2,500