Үнэтэй мэдээ
НӨХӨР НЬ 1 ЖИЛ СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН...ГАНЦХАН ХОВДЫН ҮЗМЭРЧ ҮНЭНИЙГ ХЭЛЖЭЭ...
2026.08.16
777 үзэлт
НӨХӨР НЬ 1 ЖИЛ СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН...ГАНЦХАН ХОВДЫН ҮЗМЭРЧ ҮНЭНИЙГ ХЭЛЖЭЭ...
“Хэрэв хүн тань гэнэт нэг жилийн турш ор сураггүй алга болбол та хамгийн түрүүнд хаанаас хайх вэ? Цагдаа юу, эмнэлэг үү, эсвэл мэргэч үзмэрч дээр очих уу? Энэ эмэгтэй бүх хадгалсан мөнгөө бөө, лам, үзмэрч, төлөгчдөд барьж, нөхрөө амьд байгаа гэдэг ганцхан үгэнд итгэсээр бүтэн нэг жилийг өнгөрөөжээ. Харин эцэст нь илэрсэн үнэн түүний төсөөлж ч байгаагүй газар байлаа. Энэ бол нэг жилийн турш сураггүй болсон нөхрийн үнэн түүх юм…”
Энэ эмгэнэлт явдал хэдэн жилийн өмнө болжээ. Нийслэлийн нэгэн гэр хороололд эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг Н гэх эр хотын төвд байрладаг төрсөн дүүгийндээ хоёр хоног ирэхээр явсан эхнэр, хүүхдүүдийнхээ эзгүй хойгуур гэртээ ганцаар баахан гиюүрэн хэвтэж байснаа “Хархорин” зах орохоор өндийн боссон байна. Ингээд тэнд гар дээрээс наймаа хийдэг танил Нараатай тааралджээ. Нараагийн наймаанаас хамт яван заралцаж өгнөгөө хоёр ч шил архи хувааж уусан байна. Нараа нь шоронд ороод гарсан ч хүн шиг амьдрах гэж зүтгэж яваа жирийн нэгэн эр. Н цагийн дараа эргэж уулзахаар газар болж, Нараагийн бараанаас хэдийг аваад салжээ. Болзсон газартаа иртэл Н байсааргүй. Түүнийг баахан хүлээж байгаад Нараа гэртээ харьсан байна. Түүнээс хойш Н-ийг хэн ч олж харсангүй. Эхнэр, хүүхдүүд нь хоёр хоногийн дараа ирэхэд Н гэртээ байсангүй. Долоо, арав, хорь хонолоо. Очиж болох бүх айл, найз нөхдөөс нь асуухад “Манайхаар ирээгүй” гэв.
Сураггүй болсоор хоёр сар болоод байтал шоронд орж явсан Нараатай хамт юм зарчихаад “Хархорин” зах дээр хоёул согтуу явж байсныг олж мэдээд эхнэр нь цагдаад хандан “Тэр Нараа нөхрийг маань алсан байж магадгүй. Тэр бол шорон оронгоор орж, гарч явсан үл бүтэх хүн” гэсэн утгатай өргөдөл гомдол өгчээ. Ингэж өргөдөл гомдол өгөхөөсөө өмнө баахан лам хуврага, бөө зайран, үзмэрч мэргэдэд халаасаа хоослон бараалхаж, нөхрийнхөө тухай асуужээ. Тэд ёстой бүрж байна аа.
Ийм хорь гаруй хүнд бараалхахад хэн нь ч үнэн зөв юм хэлсэнгүй. Нөхөр чинь уг нь наймаанд сэргээлэн хүн юм байна, тэр амьд байна, гадаадад наймаа хийгээд их сайн яваа юм байна, хагас жилийн дараа бөөн олзтой гэнэт ирэн та нарыг баярлуулах гээд хэл чимээ зорид өгөхгүй байгаа юм байна гэж нэг нь бурав.
Гадаад паспортгүй, ямар ч мөнгөгүй, солих хувцасгүй хүн юу гэж тэгж явах билээ гэж эхнэр нь бодоод энэ мэргэд итгэсэнгүй. Итгэх аргагүй нь уншигч танд ч ойлгомжтой байгаа биз дээ. Бас нэг нөхөр бүрж байна аа. Нөхөр чинь амьд байна.
Чамаас жаахан уйдаж, залхсан юм аа даа. Одоо бол хөдөө уулын мухарт хэдэн малтай байдаг нөхөргүй хүүхэнтэй нөхөн амьдарч байна. Нөхөр чинь хүүхэмсэг эр юм аа даа. Ийм эрчүүд болдоггүй бордоо толгойгоо мэдүүлээд хаагуур ч тэнэж байж мэднэ.
Тэр хөдөөний хүүхэнтэй хотод танилцсан юм байна. Тэгээд ачаа барааг нь хүргэлцэж өгөх нэрээр дагаад явчихжээ. Та нарт амьд байгаагаа дуулгах санаа байвч уулын мухарт байгаа юм чинь яаж дуулгаж чадах билээ. Нөхөр чинь тэр хүүхнээс бас уйдаад жилийн дараа хүрээд ирнэ гэв.
Үүнийг сонсоод эхнэр нь амьд байгаагаа дуулгах бодолтой л юм бол мориор ч болсон сумын төв ороод утсаар холбоо барьж болохоор доо гэж бодоод мөн л итгэсэнгүй. Ийнхүү тэр олон мэргэлсэн хүний ихэнх нь амьд байна, хэл дуулгахгүй байж байгаад гэнэт орж ирэн та нарыг баярлуулах гээд байна гэж мэргэлсэн болохоор хөөрхий эхнэр нь нөхөр минь амьд байгаасай гэж дотроо залбирч явжээ. Гэтэл гурван хүн “Нөхөр чинь үхсэн байна, бусдад алуулжээ, цогцсыг нь хөдөө аваачиж булсан байна” гэж мэргэлэв.
Бүр нэг нөхөр “Нөхөр чинь гэрээсээ гарч явсан ө…

Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
₮2,500