Үнэтэй мэдээ

Ангидаа нас барсан багш маань одоо ч бидний нэрээр үе үе дуудаад байдаг

2026.08.14 121 үзэлт
Ангидаа нас барсан багш маань одоо ч бидний нэрээр үе үе дуудаад байдаг
Манай ангийн багш өмнө жилийн 3 сард ангидаа өөд болчихсон юм. Түүнээс хойш манай анги төгсөх төгстлөө ангийн багшгүй явсан.

Волейболын сургуулийн аварга шалгаруулах тэмцээний үеэр ангидаа хувцсаа сольж байхад нэг харсан ангидаа би ганцаараа үлдчихэж. Пүүзээ өмсөөд байж байсан чинь ангийн багшийн хоолойгоор миний нэрийг дуудах шиг болдог юм.

Буруу сонсов уу гэж бодоод ангиас гарахдаа гэрлийн унтраагаад, бас дотроос нь юм алга болчихдог болохоор түгжээд гарлаа. Тэгээд тэмцээн дуусаад ирсэн чинь ангийн хаалга нээлттэй байсан, гэрэл нь асчихсан, бүх цонх нь нээлттэй. Надад ангийн түлхүүр байсан болохоор ямар сонин юм бэ гэж бодоод л хоцорсон.

Тэгээд үүнээс хойш л жихүүцэм зүйлүүд болсон. Ангийн багштай авхуулсан зураг гэнэт л унах нь, ангийн хүүхдүүд өвдөж ихэнх нь хичээлдээ ирэхгүй. Улсын шалгалт ч дөхөж манай ангийн 7 охин, 4 хөвгүүн ангидаа шалгалтдаа бэлдэж хонохоор болсон юм.

Зуны улирал бараг л эхэлчихсэн 6 сар байсан мөртөө ангид их хүйтэн. Бүгдээрээ л даарцгааж, бас орой ч болж байсан учраас унтацгаахаар болоод, ангид гаднаас хүүхдүүд ороод ирж магадгүй гээд хаалгаа түгжээд удаагүй байж байтал хаалга нээгдээд, цонх савагдаж багшийн зурагг унаад л ирсэн.

Бүгдээрээ маш их айгаад босоод иртэл багш маань болохоор бид хэдийн нэрийг дууддаг юм даа. Бүгдээрээ хашхираад л ангиас гүйгээд гарсан.

Маргааш нь би халуурч, хоолой өвдөөд хичээлдээ явж чадаагүй. Ээж маань сүсэгтэй хүн биш л дээ, гэхдээ л лам дээр очиж үзүүлсэн юм. Тэр хүн "Та нарт хоргүй, номтой хүн байсан болохоор та нарт мэддэг чаддаг зүйлээ заах гээд байдаг бололтой. Ангийнхан ард байгаа багштайгаа авхуулсан зургаа аваад ир" гээд зан үйл хийсэн.

Гэхдээ л үе үе багшийн хоолойгоор хүүхдүүдийг дуудаад байгаа нь сонсогдоод байдаг юм.

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

₮2,500