Үнэтэй мэдээ

Болсон явдал

2026.08.14 452 үзэлт
Болсон явдал
Энэ явдал 2023 оны намрын эхэн сард тохиолдсон юм.

Хүргэн ахынх маань найр хийгээд нэлээд их хүний хөлд дарагдсан юм. Найр ч сайхан болоод шөнийн 04:00 цаг өнгөрч байсан байх. Аав маань нэлээн халчихсан, ээж машин унаад дүү нарыг түрүүлээд аваад явчихсан юм.

Би өвөө, эмээтэйгээ араас нь явахаар боллоо. Уг нь манай тэнд нэг их янз бүрийн үзэгдэл байдаггүй л дээ. Тэр шөнө эмээ, өвөөг машинд нь суулгаж өгчхөөд, өөрөө мотоциклтой араас нь нэлээн байж байгаад хөдөлсөн юм.

Манайх хүргэн ахынхаас 20 гараад километр. Ганцаараа шөнө дөлөөр явахдаа нэг их юм бодсонгүй. Чадна аа гээд л явлаа. Өдөржин ойр зуурын юм хийж явсаар их ядарчихсан байсан болохоор замдаа унтчих гээд, үүрэглээд, бас ойччих вий гэж муу санаалаад зөөлөн л яваад байсан юм. Би замаа сайн мэдэг л дээ.

Нозоороод буруу замаар орчихсон юм шиг байгаа юм. Гэнэт л цэлийсэн их ус урдуур ороод ирсэн. Би ч сандраад огцом тоормос гишгээд, зогсоод буугаад хартал замаасаа хойшоо салаад нуур руу яваад орчихсон байж.

Эргээд явж байхад ард нэг хүнд юм суучихсан ч юм шиг нэг л тухгүй санагдаад. Тэгээд хүн гэдэг сониуч зандаа хөтлөгдөөд, эргээд харъя гэж толгойд орж ирсэн чинь өнөө айсан хүнд аргал хөдөлнө гэдгээр бас дэрс бодож харчхаад өрийгөө шал дэмий айлгачих байх гэж бодоод эргэж харсангүй.

Нэлээн явсан чинь ерөөсөө газар хороохгүй байх шиг санагдаад жаахан хурдалж явлаа. Шөнө дөлөөр нойрмоглоод явж байтал миний урдхан морьтой хүн ч юм уу нэг юм яг адилхан хурдтай яваад байхыг анзааран харсан юм. Тэгээд ойртоод харъя гэхээр гэрэлт ерөөсөө орж ирэхгүй хэр нь яг л урд яваад. Би ч жаахан эвгүй санагдаад түр зогсоод тамхи асаачхаад, нөгөө морьтой хүн явж байсан зүг рүү хараад л байсан.

Газраасаа хөдлөхгүй хэр нь яваад байх шиг. Тэгснээ ямар ч чимээ гаргахгүй. Сарны бүдэг гэрэлд тэр цаана бараан юм л харагдаад. Би ч өрийгөө айлгаад яах вэ гэж бодоод хөдлөөд л явж байхад нөгөө урд яваад байсан зүйл бүр ор сураггүй алга болчихдог байгаа. Ядаж ардаа дүүгээ суулгаад явдаг байж дээ, ханьтай байж гэж бодовч одоо яалтай билээ. Гэр ер нь дөхсөн бололтой.

Гэнэт л хажуугаар нэг машины гэрэл орж ирээд манайх руу ордог замаар яваад өнгөрдөг юм. Би ч найр тараад манайх руу явж байгаа хүмүүс байх гэж бодсон юм. Ахынхаас гарахад л ард нэг хүнд юм суучихсан юм шиг мэдрэмж үе үе төрөөд, санаа дагаад ч тэр юм уу, нэг л шар үс босоод байсан юм.

Манай гэрээс 2 км зайтай нэг элстэй жалга байдаг юм. Тийшээ ойртоод орсон чинь үнэхээр хүнд юм

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

₮2,500