Үнэтэй мэдээ
Живж үхсэн охины сүнс эхийнхээ аминд хүрчээ
2026.08.08
1,664 үзэлт
Живж үхсэн охины сүнс эхийнхээ аминд хүрчээ
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг, Цөх бригадын дэргэдүүр урсах Цөх голд үйж үхсэн бяцхан охины сүнс тэргэл сартай шөнө голын уснаас гарч ирэн, эргийн дагуу тааралдсан хүн амьтныг айлгах болсон тухай хүмүүс шивэр авир хийх болжээ.
Тэр ч байтугай зарим нэг хүн голын ус руу тонгойж харахад ёроолоос нь гараа сарвалзуулсан нялх охин үзэгдсэн тухай ярих нь болсон байна.
Эхэн үедээ ямар учиртай ийм юм үзэгдээд байгааг ойлгохгүй байсан нутгийнхан яваандаа таван настай охиноо гол руу түлхэн живүүлж алаад, өөрөө амиа хорлосон Сүрэнхорлоо хүүхнээс болсон гэлцэх болжээ.
Хэдэн жилийн өмнө Сүрэнхорлоо Алтанбулаг сумаас зүүн урд байх Хондоны амралтын ойролцоо нэгэн айлд бэр болон ирсэн ч нөхөр нь золгүй тохиолдлоор нас барсныг нутгийнхан бүгд мэддэг байсан байна.
Бяцхан охиноо тэврэн хоцорсон Сүрэнхорлоо хөгшин настай хадам аав, ээжийг нь орхиж явж түвдэлгүй тэндээ үлдэн охиноо өсгөхийн зэрэгцээ хоёр гэрийн доторх, гадаах бүхий л ажлыг амжуулан хэдэн жилийг ардаа орхижээ.
Гэтэл охин нь таван нас хүрсэн жилийн зун Хондоны амралтын манаач Мягмаржав гэдэг залуу Сүрэнхорлоогийнхоор салахаа больсон байна.
Хүний мөрөөс болсон бүсгүй ч түүнийг цааш гэж чадсангүй, нэг л мэдэхэд ойр дотно харилцаа үүсгэн, эхнэр нөхөр мэт байдаг болжээ.
Хадам хоёр хөгшин нь ч:
— Бэр минь дээ, олон жил хань ижилгүй ганц бие явсанд залуу насандаа таарч тохирсон хань ижилтэй болж байвал болоо гээд Мягмаржавыг нэг их тэр шаасангүй.
Харин мань эр мөрөөрөө айлын хоол хороогоод хэвтэлгүй, хөөрхий дагавар охиныг ад үзэн хажиглаж, эхэд нь элдэв юм ярьдаг болсон байна. Хөгийн новш шүү.
Хамгийн аймшигтай нь Мягмаржавт ухаангүй дурласан Сүрэнхорлоо ингэх тусам төрүүлсэн үрээ ад үзэх нь их болжээ. Бас л хогийн новш шүү.
Тиймээс хоёр хөгшин зээ охиноо өөрсөд дээрээ байлгах болсон байна.
Тэгтэл ч намрын эхэн сар гарангуут өвгөний бие ихэд чилээрхэж, эмгэнтэй хот орж үзүүлэхээр явжээ.
Өвгөн замд гарахын өмнө эмгэндээ:
— Муу ач охиноо а…

Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
₮2,500