Үнэтэй мэдээ

Орос цэргүүдтэй нөхөцсөн бүсгүй шуламс болон нас баржээ

2026.08.07 587 үзэлт
Орос цэргүүдтэй нөхөцсөн бүсгүй шуламс болон нас баржээ
Орос цэргүүдтэй нөхөцсөн бүсгүй шуламс болон нас баржээ

Коммунизмын хүлээсэндэх он жилүүдэд Зөвлөлтийн цэрэг Монголд байрлаж байсныг бид мэднэ. Эх орон, эхнэр хүүхдээсээ холдох харь оронд ганцаардаж гомдсон эрс доод хүслээ номхотгохын тулд элдэв зүйлс үйлдэж байсан нь нууц биш.

Чухам үүнээс л улбаалж нэгэн аймшигт явдал өрнөсөн юм. Найрамдлын районы нутаг дэвсгэр дээр байрлаж байсан Зөвлөлтийн цэргийн нэгэн ангиар хормой султай олон хүүхнүүд эргэлддэг байлаа. Эдгээрээс дурдахад Монгол цэргийн ангиудаар явж салаагаар нь зугаацуулсаар нэр хүндээ барсан Жалгын Хар, Бэлэн бор, Никель Урнаа, Угж Чимгээ гээд олон олон эрээгүй эмсийг нэрлэж болно.

Эдгээр хүүхнүүд нь хэчнээн эртэй хавьтсан ч ханаж цадахаа умартсан агаад орон гэрээсээ холь явж Орос цэргүүдэд тоогдохоос өөр аргагүйд хүрсэн байсан гэдэг. Бие сэтгэл, царай зүс аль ч зүйлээрээ уруудан доройтсон уг хүүхнүүдийн садар амьдралын тухай уншихыг хүссэнгүй.

Харин хаа холын Харьков хотоос ирсэн Переходько гэгч Украин эрд хөл алдан дурлаад, шуламс болж хувиран нас барсан гашуун тавилан өврөлдөн Сайнзаяа гэгч цэврүү шиг сайхан бүсгүйн түүхийг харь гаднынхан гэхээр л өмдөө шувтлаад хэвтэхээс буцахгүй болсон ухаан богино эмэгтэй хүүхнүүдэд сануулга болгох үүднээс энэ бичиглэлийг уншиж байна.

1980-аад оны эхээр Сайнзаяа гэгч сайхан бүсгүй Улаан хуаран хавийн залуусыг ёстой л хуйлруулж байлаа. Тэрээр Зөвлөлт Холбоот Улсад техникумыг дөнгөж төгсөж ирсэн бөгөөд үс зүс, хувцаслалт зэрэг нь үеийнхнээсээ арай л дээгүүр байснаас тэр биз.

Тухайн үедээ Сайнзаяад нурж унаж байсан олон залуусын дотор Хуягаа хэмээх доожоогүй эр байдаг байлаа. Хачирхалтай нь энэ олон залуусын дотроос Сайнзаяа ганцхан Хуягаатай л дотно яриа өрнүүлнэ. Үүнээс болж Хуягаа олон ч атмаануудад зодуулж, дарамтлуулж байв.

Сүүлдээ хэрэг явдлын учрыг ойлгоод хурсан атмаанууд түүнийг оролдохоо больсон гэдэг. Учир нь Сайнзаяа хэн нэгэнд:
"Хуягаа надад гай хийж чадахгүй. Тиймээс би өрөвдөөд л хамт явдаг юм. Бусад нь бол шал онгироо юмнууд" гэж хэлсэн нь сайн эрийн чихийг дэлсэж орхижээ.

Гэтэл үүний хажуугаар буруу ханд авсан Хуягаа Сайнзаяад үхэн хатан дурлаад чухамдаа элий балай болох дээрээ тулаад байж. Хуягаа ч удалгүй нэгэн өдөр Сайнзаяаг эхнэрээ болохыг гуйлаа. Мэдээж цаадах нь эелдэгхнээр татгалзав. Нэгэн удаа Сайнзаяагийн ажлын газрынхан Найрамдлын сарын хүрээнд Зөвлөлтийн цэргийн анги дээр очиж үдэшлэгт оролцов.

Тэр үед Найрамдлын сар гэж арга хэмжээ зохиодог байсан юм. Уг арга хэмжээний үеэр Сайнзаяа Переходько гэгч 2 метр шахам өндөр нуруутай цэрэгтэй танилцлаа. Оросд 4 жил суралцсан учраас хэл ус нэвтрэлцэхгүйн зовлон байсангүй.

Тэр үдэш залуус бие биедээ шууд л татагдлаа. Сайхан төрсөн Сайнзаяа хойно сурч байхдаа саваагүйн зандаа хөдлөгдөн, Орос залуустай уулзаж учирдаг нь энэ үед байж. Тэр шөнө Сайнзаяа гэртээ

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

₮2,500