Үнэтэй мэдээ

Үзмэрч Өвгөнийг Засаад Үйлээ Үзсэн Түүх

2026.08.06 1,748 үзэлт
Үзмэрч Өвгөнийг Засаад Үйлээ Үзсэн Түүх
Үзмэрч Өвгөнийг Засаад Үйлээ Үзсэн Түүх
Мэргэн өвгөн хэмээх Сундуй одоогийнхоос нэлээд хэдэн жилийн өмнө Төв аймгийн Өндөрширээт суманд амьдарч байжээ. Ямар ч хүн юу ч мэргэлүүлэхээр очиход мэргэлүүлэх зүйлийг нь огт асуулгүй, алган дээрээ тавьсан мэт хэлдэг байсан тул Сундуй өвгөнийхийг чиглэх хүмүүсийн цуваа тасардаггүй байв.

Тухайн үед цаг хатуу байсан тул мэргэлэхээс өөр зүйлийг хийдэггүй байсан бөгөөд олны хүсэлтээр далд эрдэм, шидээ ил гаргасан гэдэг. Нэг удаа хэсэг саваагүй хүүхдүүд нутгийн ард түмний шүтэн биширдэг, цээжний хэлбэртэй хадыг байрнаас нь хөдөлгөж орхисноос үүдэн бүтэн долоо хоног нүдгүй шуурга болж, малчид ихэд хохирол амсжээ.

Нутгийнхаа шүтээнийг хөндөгдсөнийг олж мэдсэн тухайн үеийн сумын дарга Батарч албаны хүмүүсээсээ нуугдан байж Сундуй өвгөнийд очиж, хадаг барин мөргөж, хөндөгдсөн шүтээнийг аргадаж өгөхийг хичээнгүйлэн гуйв. Сундуй өвгөн даргын машинаар шөнө явж, шүтээнийг аргадсанаар өргөс авсан мэт нүдгүй шуурга гэнэт зогсжээ.

Мөргөн өвгөн өөрийн эд шидээ ямагт нууж явдаг байсан бөгөөд нэгэн аманцар хүүхнээс болж нууцаа алдсан аж. Сундуй өвгөнийхөөс холгүй байдаг Мядаг гэх өрх толгойлсон эмэгтэйн бага хүүгийн бие гэнэт муудан сандахад аргаа барсан Мядаг өвгөнөөр мэргэлүүлэхээр очиход, дандаа бусдад тус болохыг хичээж явдаг өвгөн гэрт нь очиж хүүгийнх нь биеийг илаарьшуулж өгчээ. Энэ тухайгаа хүмүүст битгий хэлээрэй гэж Мядагт хичээнгүйлэн захисан боловч угийн ам султай эмэгтэй нууцыг нь алдаж орхив.

Түүнээс хойш нутгийн хүмүүс эмнэлэг гэхээсээ илүү Сундуй өвгөнийг зорих болсноор сумын эмнэлгийнхний сонорт хүрч, дээд газарт хов хүрснээр мөрөөрөө явсан өвгөн орон нутгаасаа хөөгдөхөд хүрэв.

Төрсөн нутгаасаа хөөгдөн Нутаг заагдсан Сундуйгийн гэдэн хөдөлж, шинэ очсон газраа чөлөөтэй үзэж харж аргалах болсон нь эргээд нутаг руу нь явуулж магадгүй гэсэн горьдлого байжээ.

Сундуй хүний нутагт 10 гаруй жил амьдрахдаа маш их нэр хүнд олж, түүнийг зорьж очих нутгийнх нь нэмэгдсэн байна. Харин Өндөрширээт сумын дарга танил тал, ар

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

₮2,500