Үнэгүй мэдээ
Хайлаастын нууцлаг Балданлхам эмгэн
2026.07.29
180 үзэлт
Хайлаастын нууцлаг Балданлхам эмгэн
Хайлаастын гэр хороололд амьдардаг Чимэд-Очир хэмээх танил залуу надад нэгэн цочирдом, хачирхалтай түүх ярьж өгсөн юм. Анх сонсоод би төдийлөн итгээгүй. Гэвч тэрээр:
— Энэ бол яалт ч үгүй үнэн явдал шүү, — хэмээн итгэл төгс өгүүлэхэд нь би цааш маргах аргагүй болов.
Чимэд-Очирын ярьснаар тэдний гудамжны өнцөгт Балданлхам гэдэг хөгшин ганцаараа амьдардаг ажээ. Түүний насыг мэдэхгүй хүмүүс жараад настай болов уу гэдэг бол олон жил таньдаг хүмүүс нь лавтайяа зуу гарсан хөгшин хэмээн ярьдаг байна.
Хамгийн хачирхалтай нь Балданлхам гуай амандаа ганц ч шүдгүй атлаа нүүрэндээ бараг үрчлээгүй, цагаахан толигор арьстай нэгэн аж. Түүнийг гуч гаруй жилийн өмнөөс мэдэх Чимэд-Очирын аав одоо жаран хоёр настай бөгөөд анх харахад нь ч яг өнөөдрийнх шигээ хөгшин эмээ байсан гэнэ.
Балданлхам эмгэн нөхөр, үр хүүхэдгүй, ганцаараа амьдардаг. Өвлийн жижиг байшинтай, хашаандаа айхтар хуцаж боргодог хоёр том банхар нохой тэжээдэг бөгөөд тэднийд бараг хүн ордоггүй. Зөвхөн хорооны ажилтнууд болон хөршийн ганц хоёрхон хүн л хааяа ирдэг ажээ.
Нэгэн өдөр Чимэд-Очир хашаа руугаа алхаж явахдаа танихгүй өндөр залуутай тааралджээ. Тэр залуу Бадамхатан нэртэй, хоёр салаа урт хар гэзэгтэй үзэсгэлэнтэй бүсгүйг сурагласан байна.
Чимэд-Очир Балданлхам эмгэний хашааг зааж:
— Тэр бүсгүй саяхан л тэр хашаа руу орсныг өөрийн нүдээр харсан юм, — гэжээ.
Харин залуу саяхан хаалгыг нь тогшоод асуухад нэг настай эмээ гарч ирээд:
— Манайд тийм хүн байдаггүй, — хэмээн хэлсэн тухайгаа гайхан ярьсан байна.
Чимэд-Очир энэ явдлыг төдийлөн тоосонгүй.
Хэд хоногийн дараа нэгэн орой харанхуй болсон хойно гэртээ харьж явахдаа гудамжны өнцөг дээр хоёр салаа урт гэзэгтэй бүсгүй нэгэн залуутай болзон зогсож байхыг харжээ. Харанхуй байсан тул царайг нь сайн ялгаж харж чадсангүй.
Удалгүй найз нь түүнтэй уулзаад:
— Танай гудамжинд Бадамхатан гэдэг их царайлаг бүсгүй байдаг юм уу? Чи мэдэх үү? — гэж асуусан байна.
Лавлаж яривал мөнөөх Балданлхам эмгэний хашааг заагаад байжээ.
Найз нь Чимэд-Очиртой уулзахаар явж байхдаа тэр бүсгүйтэй санамсаргүй танилцсан аж. Залуу, үзэсгэлэнтэй бүсгүй өөрөө яриа өдөж, дараа нь:
— Гэрт маань хүргээд өгөөч. Замд нэг айхтар зуудаг нохой байдаг юм. Айгаад байна, — хэмээн хүсжээ.
Ингээд залуу бүсгүйг Балданлхам эмгэний хашаанд хүргэж өгсөн бөгөөд салахынхаа өмнө тэвэрч үнсэхэд бүсгүй ч мөн адил ихэд шуналтай үнсэлцэж байснаа:
— Дараа уулзъя, — гээд хашаа руу орчихсон гэнэ.
Маргааш нь, бас дараагийн өдөр нь очиж хаалга тогшиход Балданлхам эмгэн гарч ирээд:
— Зээ охин маань нутаг буцсан. Ирэх хавраас нааш ирэхгүй, — гэжээ.
Гэвч хаана амьдардаг, ямар хаягтай, утас нь юу болохыг огт хэлж өгсөнгүй.
Хоёр ч удаа тэр бүсгүйг Балданлхам эмгэний хашаанд орсныг сонссон Чимэд-Очир ихэд гайхжээ. Үр хүүхэд ч үгүй хөгшнийд ямар бүсгүй ирээд байдаг юм бол гэсэн сониуч зан нь хөдөлсөн ч, зүс танихаас цаашгүй тул шууд гэрт нь очиж асууж зүрхэлсэнгүй.
Харин хоёр шөнө дараалан эмгэний хашааг ажигласан ч юу ч олж харсангүй.
Гурав дахь орой нь оройтож гэртээ харьж явахдаа гудамжны өнцөг дээр урт өтгөн гэзэгтэй, үйтэн хуар дээл өмссөн үзэсгэлэнтэй бүсгүйг дахин олж харжээ.
Чимэд-Очир шууд араас нь очиход бүсгүй харцаа буруулан гудамжаар өгсөн алхсаар Балданлхам эмгэний хашаанд оржээ. Хачирхалтай нь айхтар зуудаг хоёр банхар огт хуцаагүй байна.
Хашааны завсраар шагайхад бүсгүй байшин руу ороод сураггүй болсон бөгөөд байшингийн цонхоор ямар ч гэрэл туссангүй, харанхуй хэвээрээ байжээ.
Гэртээ ирээд ээжээсээ:
— Баажий эмээгийн хашаа руу нэг бүсгүй орлоо. Хэн юм бол? — гэхэд,
— Өө, нэг урт гэзэгтэй охин хааяа ирдэг юм. Хамаатны хүүхэд байлгүй дээ, — гэжээ.
Маргааш орой нь Чимэд-Очир зориуд Балданлхам эмгэнийд очиж хаалгыг нь тогшиход ноход хуцаж, эмгэн гарч ирэв.
Нөгөө бүсгүйг асуухад:
— Өө, яваад өгсөн шүү дээ, — гэжээ.
— Яаж уулзаж болох вэ? — гэхэд,
— Мэдэхгүй, — гэж хэлээд хаалгаа хаачихсан байна.
Тэр үед хөрш айлын Хорлоо авгай:
— Тийм нэг урт гэзэгтэй бүсгүй байсхийгээд л ирдэг юм. Миний мэдэхийн арав гаруй жил болж байна. Их л царайлаг гэдэг, — гэж ярьжээ.
Харин Норов өвгөн:
— Тэр залуухан бүсгүй чинь өөрөө Балданлхам хөгшин шүү дээ. Өдөр болохоор эмгэн, шөнө болохоор залуухан бүсгүй болоод залуу эрчүүдтэй уулздаг юм гэсэн. Балданлхам бол мөнх настай хүн. Лавтайяа зуу гарсан. Магадгүй увдистай дара эх ч байж мэднэ, — хэмээн ярьсан байна.
Гэвч Балданлхам эмгэнийг залуу бүсгүй болон хувирахыг өөрийн нүдээр харсан хүн нэг ч байдаггүй ажээ.
Хүмүүс зөвхөн өөр хоорондоо тийнхүү ярилцдаг. Зарим нь түүнийг шулам гэдэг бол, нөгөө хэсэг нь үхэшгүй дара эх гэж итгэнэ. Бас зарим нь бүр харь гаргийн хүн ч байж мэднэ хэмээн таамагладаг.
Сонирхолтой баримт ч байдаг аж.
Нэг удаа Балданлхам эмгэн дэлгүүрт очихдоо ам дүүрэн цагаан шүдтэй байсан гэдэг. Бас өөр нэг удаа тахимаа шүргэсэн урт хар гэзэгтэй явж байсан гэх яриа ч бий.
Бараг хүн ордоггүй тэдний байшингийн цонхны цаана хааяа хоёр хүний сүүдэр үзэгддэг бөгөөд гэрээс нь монгол ардын богино дуу дуулж буй бүсгүйн уянгалаг хоолой сонсогддог ажээ.
Түүнээс насыг нь асуухад:
— Хөгшин хонины насгүй болсон миний насыг мэдээд чи яах юм бэ, — хэмээн инээгээд хэзээ ч хэлдэггүй байна.
Харин хорооны аравтын дарга Санжаагийн хэлснээр Балданлхам эмгэн 92 настай гэнэ. Гэвч энэ тоо түүний жинхэнэ насыг дарсан гэж үздэг хүн цөөнгүй.
Учир нь дөчин жилийн өмнө ч Балданлхам яг өнөөдрийнх шигээ төрхтэй байсан бөгөөд өнөөдрийг хүртэл үсэнд нь ганц ч цагаан үс нэмэгдээгүй гэхийг гайхах хүн олон байдаг юм.