Үнэгүй мэдээ
ХАЛХ ГОЛЫН ДАЙНД ГАРАМГАЙ ГАВЪЯА БАЙГУУЛСАН Ж.ЦЭРЭН ЖАНЖИНГ ХИЛСЭЭР ЦААЗЛАН ХОРООЖЭЭ
2026.07.25
174 үзэлт
ХАЛХ ГОЛЫН ДАЙНД ГАРАМГАЙ ГАВЪЯА БАЙГУУЛСАН Ж.ЦЭРЭН ЖАНЖИНГ ХИЛСЭЭР ЦААЗЛАН ХОРООЖЭЭ
Гарамгай жанжин Ж.Цэрэн нь 1908 онд Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрсөн. Тэрбээр 1928-1930 онд сумын нарийн бичгийн дарга, 1930-32 онд цэрэг бага дарга, 1933-1934 онд цэргийн ерөнхий сургуулийн дарга нарыг бэлтгэх сургуульд суралцаж салааны даргын туслах, 1934-1939 онд 7 дугаар морьт дивиз, 20 дугаар морьт хорооны штабын дарга,19 хорооны даргаар томилогдлон ажиллаж байгаад халх голын байлдааны эд үед Монголын Ардын Хувьсгалт Цэргийн жанжин штабын даргаар томилогдон эх орныхоо дархан хил хязгаарыг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх үүргийг нэр төртэй биелүүлж ялалтанд хүргэхэд жинтэй хувь нэмэр оруулсан, армийн бие бүрэлдэхүүнийг бүтээн байгуулалтанд оролцуулах зэрэг олон тушаал 1939-1940 онд гаргасан нь армийн төв архивт хадгалагджээ. Тэрээр Ж.Лхагвасүрэн жанжингийн байрны доод давхарт /одоогийн Вьетнам элчингийн байр/ амьдарч байжээ.
Хожим түүний эхнэр Дариймаа хожим дурсахдаа,
...Хүнийг их бага гэхгүй аливаа зүйлд сургахыг их хичээдэг хүн. Би тэр хүний хажууд байж их юм сурч, ойлгож авсан. Баривчилгаа явагдаж манай эд хөрөнгийг хурааж авсны дараа гэрийн дотор үлдсэн эд зүйл, хувцас хунар цэгцэлж байхад миний гар цүнхний буланд нөхрийн минь надад бэлэглэсэн алтан сүйхэн зүүлт үлдсэн байсан. Түүнийг зах дээр гаргаж зараад жижиг хуучин гэр худалдан авч толгой хорогдох гэртээ билээ гэж дурсчээ. Дариймаагийн дүү Дарь нь мөн Ж.Цэрэн жанжинг дурсан:
-Ахыг жанжин штабын дарга байхад би гэрт нь тусгай өрөөнд байдаг байсан. Би өрөөнд нь зоргоороо орж чаддаггүй бөгөөд хоол идэх үед л нэг дороо гал тогоондоо цуглардаг байсан хэмээн ярьжээ.
Эхнэр Дариймаа Халх голын байлдааны үед Байшинтад арын албанд шинэ үсгийн багшаар ажиллаж, дайны дараа нийслэлийн сургуульд шинэ үсэг, латин үсгийн багшаар ажиллаж байсан боловсрол сайтай бүсгүйчүүдийн нэг байлаа гэжээ. Дүү Цэрэндорж нь Сүхбаатарын цэргийн сургууль, дүү Дарь Ардын Дуу Бүжгийн Чуулгад ажиллаж байгаад эсэргүүний үлдэгдэл хэмээн гадуурхагдаж хоёул нэг өдөр сургууль, ажлаас нь хөөж хэлмэгдүүлсэн. Төрсөн дүү Цэрэндорж нь дурсахдаа,
-Ахыг хүүхдүүд нэг өдөр эсэргүү гээд яриад байхаар нь ахындаа гүйгээд иртэл Цэрэн ахыг баривчлаад явсан байсан. Эхнэр Дариймаа болон дүү Дарийг дагуулан нутагтаа ирж амьдарцгаасан.
Дүү Дарь нь Дэжидийн Дашдоржтой ханилж 6 хүүхэд төрүүлж өсгөжээ.
Дивиз командлан захирагч Ж.Цэрэн Халхын голд байлдааны ажиллагаа зогсоосны дараа байлдаанд хоёр талаас амь үрэгдэгсдийн цогцос болон олзлогдсон дайчдыг харилцан солилцох хэлэлцээрт Монголын талыг төлөөлөн оролцсон аж. Тэрбээр уг ажлын явц байдлын талаар маршал Х.Чойбалсанд бичсэн илтгэх хуудас архивт бий. Үүнд:
1939 оны есдүгээр сарын 17-нд энэ өдөр тус фронтын эрх баригчдын заавар ёсоор Зөвлөлт ба Монголоос монголын цэргийн талаас томилогдсон комиссын дарга гишүүд, бригадын командлан захирагч Потанов, бригадын комиссар Горохов, дивиз командлан захирагч Ж.Цэрэн миний бие бусад нөхдийн хамтаар оройн 16 цагт хоорондын завсрын газар болох Номон-Хан,Бүрд-Овоогоос урд зүгт нэгэн хонхорт хүрэлцэн очив. Ийнхүү бидний комиссын төлөөлөгч болох цэргийн офицер, дэд хурандаа Танакатай харилцан уулзаж, маргааш 15 цагт мөн газраа хоёр талын цэргийн төлөөлөгчид харилцан уулзжээ.
Есдүгээр сарын 22 өдөр. Болзсон цагтаа уулзав. Японы цэргийн газрын зураг хоёрыг авч үзэхэд ус голын нэрс адил бус байсан бөгөөд жишээлбэл нэгэн зураг нь Нөмрөгийн гол хэмээн бичсэн учир Халх гол хоёр болсон мэт амой. Үүнийг Японы цэргийн комиссоос асуувал Нөмрөгийн голыг Халх гол хэмээн бичсэн зураг нь хуучин зураг бөгөөд Нөмрөгийн голыг Халх-Нөмрөгийн гол хэмээн тайлбарласан. Гэтэл манай хилийн шугам Халх голын дагуу байх бөгөөд японы цэрэг Халх голын баруун эрэгт буюу Нөмрөгийн голын зүүн эрэг дээр байрлан хориглосон болой. Хэдий тийм боловч манай комиссууд хил хязгаарыг тогтоох эрх үүрэггүй болох учир уул зүйлийг хэвээр орхисон болно. Энэ өдөр хоёр улсын цэргийн хоорондын завсар газар байгаа цогцосыг өглөөний 10 цагаас эхлэн хоёр талаас харилцан уулзаж түүвэрлэн авах ажлыг эхэлсэн.
Эдгээр бүх ажлуудыг гагцхүү манай дарга цэргүүдийн хяналт заавар удирдлагын дор хатуу харуул манаатайгаар ажиллаж гүйцэтгэжээ.
Олзлосон хүмүүсийн биесийг хоорондын завсрын газар оройн 6 цагийн үест тээвэрлэн авч ирж нэрс дуудан шалгаж солилцсон бөгөөд мөн хүнд шархтай этгээд нарыг Номхон-Хан, Бүрд-Овооны орчим газар онгоцоор авч ирж солилцсон билээ. Үүнд Японы талаас нийт 88 хүнийг бидэнд хүлээлгэн өгсөн бөгөөд үүний хоёрыг нь онгоцоор авч ирсэн Үлдсэн 86-г нь машинаар авч ирж хэлэлцээ хийж байгаа газраа бидэнд шилжүүлэн өгсөн.
Үүний дотор монгол хүмүүс арав байх бөгөөд нэг нь ардын дайсан болох Намхайн бие ирсэн билээ. Харин бидний талаас 64 хүнийг хүлээлгэн өгсөн бөгөөд үүний 32-ыг агаарын хоёр онгоцоор тэвээрлэн аваачсан болно. Үлдэх 32-ыг машинаар авч ирж хэлэлцээ хийж байгаа газраа хатуу хяналтын дор шилжүүлэн өгсөн билээ. Бидэнд олзлогдсон японы цэрэг офицерүүдыг тэднээс олзлон авсан хувцсаар бүрэн гүйцэд хувцаслуулсан ба биеийг нь угаах хийгээд үсийг нь авах зэргээр улсын бодлогыг нарийнаар баримталж ариун цэвэр бөгөөд журам зохистойгоор хүлээлгэн өгсөн болно.
Харин японы талаас бидэнд шилжүүлэн өгсөн хүмүүс нь хувцас хунаргүй, малгай,гуталгүй зэрэг үзэмжгүй байдалтай байсан бөгөөд зарим нь дотуур цамцтай ба япон шаахайтай зэрэг туйлын дорой байдалтайгаар өгсөн болно. Японы талаас өөрсдийн цогцсыг цуглуулж авах явдлыг амжаагүй учраас 28-ны өдрийг нэмэгдүүлэн өгнө үү? гэсэнд манай комиссоос зөвшөөрсөн. Ер нь японы талаас есдүгээр сарын 27-ны өдрийг дуустал өөрсдийн алагдсан 5800 хүний цогцсыг цуглуулан авсан бөгөөд 28-ны өдрөө үргэлжлэн цуглуулах учир нэлээд олон цогцос болсон. Үүнээс гадна Буйр нуураас баруун зүг болох Ар булаг гэдэг газар Манжго-гийн цэргүүдээс алагдсан цэргийн цогцсыг авч болох уу хэмээн японы талаас хүссэн тул уул асуултад бидний комиссоос зөвшөөрч, маргааш нь Ар булагийн орчим газраа харилцан уулзаж тэдний хүүрийг өгөхөөр тогтсон билээ. Маргааш оройн 19 цагийн үед Японы цэргийн комиссын талаас бидэнд аяга цай бэлтгэж бага зэргийн будаалга хийсэн бөгөөд ийнхүү будаалга дээр японы хошууч генерал Бузимотогоос хундага өргөж “Зөвлөлтийн цэргийн комиссын дарга, гишүүдийн эрүүл мэндийн төлөө” хэмээн хундага өргөж уусан. Мөн Зөвлөлтийн цэргийн эрх баригч ,командлах хүмүүст баярыг хүргэн, манай хэлэлцээ ихээхэн амжилттай өнгөрсөн тул баярлаж байна гэдгээ илэрхийлсэн.
Үүний хариуд манай комиссын дарга Горохов хундага тулгаж, тэдэнд баяр хүргэсэн байдаг. Үүнээс гадна манай комиссын гишүүдээс “Япон улсын ард түмэн ба Холбоот Орос улсын ард түмэн бэхэжтүгэй!” гэх зэргээр хариу хундага өргөсөн. Үүгээр Зөвлөлт ба Монголын цэргийн комиссын ба япон манжийн хоорондын хэлэлцээ яриа нь дууссан хэмээн жанжин Ж.Цэрэн протоколдоо бичжээ.
Монгол цэргийн дарга нар хар архи ууж чадалгүй 1-3 хундага амссан бол комиссар Гороховоор ахлуулсан орос цэргийн дарга, офицерууд олон шилээр нь ууж нэлээд согтсон. Мөн Японы комиссын ахлагч мөнөөх хатуу архинаас нэг хайрцгийг Гороховт бэлэглэсэн талаар ч тэрээр протоколдоо бичжээ.
Гэтэл Аюулаас хамгаалахын сонорт Ж.Цэрэн жанжин нь, японы комиссын дарга Таокатай хундага тулгаж “Их эзэн Чингис хааны эзэнт улсыг байгуулна. Манж-Го-Монгол хоёр улс нэгдэхийн төлөө!” хэмээн хундага өргөсөн гэх худал мэдээлэл очжээ. Зүй нь Японы хурандаа Таокатай архидсан, комиссар Горохов нь хариуцлага хүлээх ёстой байтал тэгсэнгүй.
Халх голын дайны дараа 1940 оны 11 сарын 11 нд жанжин Ж.Цэрэнг хилс хэрэгт холбогдуулан баривчилж хэлмэгдүүлжээ. Долдугаар дивизийн дарга байхдаа 1938 оны 7-р сард дивизийг шалгахаар очсон мөн дэслэгч жанжин Г.Дамбын хувсгалын эсэргүү японы нууц байгууллагад элсэж, хорлон сүйтгэх ажил явуулж байсан гэсэн хилс хэргийг түүнд тулган Дотоод явдлын яамны тусгай комиссын 1941 оны аравдугаар сарын 8-ны өдрийн VI хурлаар хуулийн дээд хэмжээгээр шийтгэжээ. Мөн сарын 11-ны өдөр Ж.Цэрэн, Г.Дамба нар өөрт нь тулгасан хилс хэргийг зөвшөөрөхгүй эсэргүүцэн хэмээн яллаж, цаазлан хороосон байна.